Махмадбек Махмадбеков: ОХУ-ын жүдочдыг ДАШТ-д оролцуулах ёстой

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 24

Олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулаад байгаа ОХУ-ын тамирчид энэ өдрүүдэд Бүх ард түмний спартакиад тэмцээнээ зохион байгуулж байна. Тэмцээнд бокс, чөлөөт бөх, жүдогийн шилдэг тамирчид нь бүгд зодоглож байгаа юм.

Эрэгтэй 73 кг-ын жинд түрүүлсэн Махмадбек Махмадбеков тэмцээний дараа Матч ТВ телевизийн сэтгүүлчид ярилцлага өгчээ.

-Таныг спартакиадад түрүүлнэ гэж олон шинжээч үзэж байсан. Үнэхээр түрүүлж чадлаа.

-Би сарын дараа болох дэлхийн аваргын тэмцээний бэлтгэлдээ гараад байсан. Биднийг ДАШТ-д оруулна гэж найдаж байгаа. Яг формдоо ороод байтал долоо хоногийн өмнөөс ёстой хараал хүрчих шиг болсон. Дөрвөн өдөр дараалан өдөр бүр л нэг юмаа гэмтээж байлаа. Хамгийн сүүлд тархиа хагалсан. Цусаа хараад сууж байхдаа “Ядарч байна шүү. Спартакиадад барилдах ямар хэрэг байна” гэж бодож байсан ч дасгалжуулагч ДАШТ-ий өмнө тэмцээнд оролцсон нь дээр гэж үзсэн юм. Эхний барилдаанаас л маш хэцүү байлаа. Цаг сунгаад л ядарч унах дөхсөн. Өвчин намдаагч тариад, өвдөг, хуруу, гар, толгой бүгд боолттой. Ариун цэврийн өрөөнд орж бөөлжчихөөд л гарч барилдана. Тэссээр байгаад нэг юм түрүүллээ.

-ОХУ-ын багийг ДАШТ-д оролцуулахгүй бол яах вэ?

-Оруулах ёстой. Спортыг улс төртэй хутгаж болохгүй. Монголд болсон тэмцээнд бид Олон улсын жүдо бөхийн холбооны төлөөлөгчтэй уулзсан. IJF холбоо биднийг ямар ч хэлбэрээр хамаагүй барилдуулахыг хүсэж байгаа. Далбаа, сүлд дуулалгүй барилдсан ч бүгд биднийг орос гэж мэднэ шүү дээ. Монголд болсон тэмцээнд манай тамирчдыг ад үзэх, муухай харах явдал огт байгаагүй.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хас(103.242.47.128) 2022 оны 08 сарын 26

Тэнэг дуракууд оросгүй бол бид жинхэнэ утгаараа сөнөнө

0  |  0
Монгол(202.126.89.93) 2022 оны 08 сарын 25

Энэ бас л барууны бөөснүүдийн ядсан арга шүү.Оросгүй тэнцээн уралдаан ( дан ялангуяа бөхийн төрлүүд) амтгүй хоол л гэсэг үг.

0  |  0
Эрд(202.126.89.119) 2022 оны 08 сарын 25

Алуурчдыг Оруулж болохгүй

0  |  0
зочин(66.181.161.47) 2022 оны 08 сарын 25

Oросын чөлөөт жүдод цэвэр орос байхгүй.. дандаа уулынхан.. дагестан, гүрж, черкесүүд..

1  |  0
Эгэл(192.82.75.135) 2022 оны 08 сарын 25

орос тамирчид бүгд дайныг дэмжиж байгаа нөхцөлд тэднийг Дэлхийн аваргад оруулах шалтгаан байхгүй.Дотроо хоорондоо барилдаж байлдацгаа, соёлт хүмүүнтэй хамт байх эрхээ өөрсдөө уландаа гишгэсэн алуурчид

1  |  0
зочин(64.119.17.227) 2022 оны 08 сарын 24

Монголд учир утгагүй оросыг бишрэн шүтэгчид олон л доо, гэхдээ ДАШТ монголд болохгүй, тэгээд IJF хичнээн хүссэн ч оросуудыг ДАШТ-д оролцууулах нь юу л бол олимпын төрлөөс хасагдая гэвэл л тэгж тэнэгтэх байх

0  |  0
Зочин(103.57.95.27) 2022 оны 08 сарын 25

Дайнаа зогсоо тэгвэл оролцож болно

2  |  0
Зочин(202.126.88.163) 2022 оны 08 сарын 25

Дайн дууссаны дараа ч Оросуудыг нэг хэсэгтээ хоригт байлгах хэрэгтэй, цаашид сургамж болог

1  |  1
Зоч(192.82.75.135) 2022 оны 08 сарын 25

оросын дайн зогссон уу?

1  |  0
Top