Засгийн газрын ээлжит хуралдаанд Ургац хураалтын урьдчилсан баланс ямар байх талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулга хийсэн байна. Энэ талаар мэдээлэл өгсөн юм.
ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД З.МЭНДСАЙХАН:
-Улаанбуудай, төмс дотоодын хэрэгцээг 100 хувь хангана. Хүнсний ногооны хэрэгцээ 70 хувийг хангана. Өнгөрсөн жил 58 хувийг хангаж байсан бол энэ жил 10 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байна. энэ намрын ургац хураалтад цэргийн алба хаагч ажиллана. 4000 гаруй алба хаагч санал гаргаснаас 1500 гаруй нь Сэлэнгэ аймгийн тариан талбайд ажиллаж байна.
Энэ жил ургац хураалтад цаг уурын нөлөөлөл багатай, эерэг нөлөөлөлтэй гэсэн урьдчилсан үзүүлэлт гарч байна. Ногоочид маань ил задгай талбайгаас гадна дүүрэг хороонд ил задгай худалдаа эрхлэхэд хориглох зүйл байхгүй.
Засгийн газар тариаланчдад дарамт үзүүлэхгүй байх, шатахуун, техникийн асуудалд дэмжлэг үзүүлэх бодлогоор ажиллаж байгаа. Гурилын үйлдвэрүүд арваннэгдүгээр сар хүртэл нөөцөөрөө ажиллана. арваннэгдүгээр сараас энэ жилийн ургацаар үйлдвэрлэл явуулна.
Сэтгэгдэл ( 0 )