Засгийн газрын ээлжит хуралдаанд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах шийдвэр гарсан байна. Ингэхдээ Монголбанкнаас авсан Худалдаа хөгжлийн банкны 480 тэрбум төгрөгийн өрийг цайруулахаар болжээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН:
-2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоол буюу Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах тогтоол, 2018 оны цэцийн дүгнэлт ижил утгатай гарсан. Иймд уг өр төлбөрийг барагдуулах үүднээс Монголбанк Худалдаа хөгжлийн банкнаас авах авалга буюу 480 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн өр төлбөрт суутгаж тооцохоор боллоо.
Үүний өмнө 166 гаруй тэрбум төгрөгийн өр барагдуулаад байсан. Ингэснээр нийтдээ 646 тэрбум төгрөгийн харилцан суутгал хийх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Ингэснээр тус үйлдвэр 100 хувь төрийн өмч болох маш том алхам хийлээ.
Дараагийн асуудал бол Хөгжлийн банктай холбоотой чанаргүй зээлийн эргэн төлөлтийн явц 7,8 дугаар сард буурсан. Ялангуяа төрийн өмчийн чанаргүй зээлийг барагдуулах яамдуудад үүрэг өглөө. Хувийн хэвшлийн чанаргүй зээлийг “Эрэл” ХХК, “Шинэ Яармаг” төсөл чанаргүй зээлийн ангилалд багтаж байгаа тул барьцаа хөрөнгийг хураах болон бусад албадлагын арга хэмжээг ойрын нэг сарын хугацаанд эрчимжүүлэх үүргийг Ерөнхий сайд өглөө.
Өмнө нь зургадугаар сарын 15-нд 451 тэрбум төгрөгийн өр төлөгдсөн байсан бол үүнээс хойш 100 гаруй тэрбум төгрөгийн өр төлөгдсөн. Энэ нь удаашралтай байгааг харуулж байгаа юм.
Сэтгэгдэл ( 3 )
алданг яаж тооцсонвэ? эдийн засагт үзүүлсэн сөрөг үр дагварыг нэмэж тооцож цаашид төрийн хөрөнгөөр төрийн өмчийг жавших сонирхолтой этгээдүүдийн нуруугийг хуг зохих хэрэгтэй хоосон мэдээлэл гаргаад иргэдийг хуурсан чихэр өмхүүлж болохгүй байх аа, нөгөө МАНАН чинь байсаар л байна даа, ингэж хуцаад байвал удахгүй болох сонгууль хатуу дүнгээ өгөх байх шүү
атг газар хөдлөхгүй бол хөшүүрэггүй банкныхан яаж урагшлахав дээ зүгээр үнэ хүрэх юм бол хөрөнгийг нь хураагач дээ эрэвгэр нүдтэй эрэлийн балайг юунд өөгшүүлнэ вээ
ТӨРӨӨС БАГА 3% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВААД ӨДӨР ШӨНӨГҮЙ САЙХАН МӨНГӨ УГААЖ ХӨРӨНГӨЖӨӨД ЗЭЭЛСЭН МӨНГӨӨ ӨГӨӨД ГЭМГҮЙ САЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА САНГИЙН САЙДАДАА ИХ БАЯРЛАЖ БАЙГАА БАЙХ ДАА...