Б.Жавхлан: “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь Монгол Улсын өмч болгох ажил урагшилж байна

2022 оны 08 сарын 25

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Газрын тосны бүтээгдэхүүний бөөний үнийн худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд олгох эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт”- хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банканд олгосон 276,3 тэрбум төгрөгийн эх үүсвэр, хуримтлагдсан хүү, бусад авлага, “Алт” хөтөлбөрийн хүрээнд Монгол банкнаас Худалдаа хөгжлийн банканд олгосон 204,4 тэрбум төгрөгийн эх үүсвэр, хуримтлагдсан хүү, бусад авлагыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг авахад зарцуулсан гэх төлбөрт суутган тооцохыг Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөлөө.

Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийхдээ “Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувьтай холбоотой өр төлбөрийг харилцан суутгах ажил үргэлжилж байна. Монгол Улс "Эрдэнэт үйлдвэр"-ийг 100 хувь өмчлөх ажил урагшилж байна. Дараагийн харилцан суутгал хийх хэлцэл үргэлжилнэ гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочинl(86.111.137.165) 2022 оны 08 сарын 26

Eebee metiin hulgaich nart ugulgui ard tumendee irj bui ni gaihamshigtai

0  |  0
bi (202.21.96.212) 2022 оны 08 сарын 25

Ugaasaa Mongol ulsiin umch bolchihson huue tenegee. Harin Turiin uumchuu tur huviin umch havsarsan baihuu gedge l asuudal shuu dee. \nTiur deeremdsenee odoo Mongold baigaagui yum shig yarihaa boliz uzvel deer dee ug ni ...

1  |  1
Top