2022-2023 хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах талаар өнөөдөр /2022.08.25/ мэдээлэл хийлээ.
-Наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 02-ны өдрүүдэд СОНДГОЙ (1, 3, 5, 7, 9)
-Наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 01, 03-ны өдрүүдэд ТЭГШ (0, 2, 4, 6, 8)-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно.
Өмнөх жилүүдэд зөвхөн амралтын өдрүүдэд тэгш сондгойгоор зорчих хөдөлгөөнийг зохицуулж байсан бол энэ жил долоо хоногийн хугацаатай зохицуулалт хийхээр болсон. 2020 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон хязгаарлалтын хүрээнд зорчих хөдөлгөөнийг хязгаарлана. Хязгаарлалт эхлэх цэг нь хойд зүгт 32-ын тойрог, урд зүгт Тэмээтэй хөшөөний уулзвар, Баруун зүгт Саппорогийн тойрог, зүүн тийш Чулуун овооны пост хүртэл байна. Торгууль, шийтгэл биет болон телекамерийн тусламжтай дугаарын хязгаарлалтаар зорчсон зөрчлийг илрүүлж ажилладаг. Энэ чиглэлд жолооч нар дугаарын хязгаарлалттай өдөртөө хөдөлгөөнд оролцохгүй, бидний ажлыг дэмжин ажиллана гэж итгэж байна.
Сэтгэгдэл ( 0 )