Чөлөөт бөх: Японы супер охин 103 дараалан яллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 25

Өнгөрсөн жил 17 настайдаа Ослод дэлхийн аварга болсон Японы супер охин Акари Фүжинами Японы оюутны аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ.

Акари энэ тэмцээнд 55 кг-ын жинд гурав барилдахдаа нэг ч оноо алдалгүй давсан. Финалд Азийн аварга Үми Имайг цэвэр дарсан юм.

Энэ улирал Акари Азийн АШТ, өсвөр, насанд хүрэгчдийн шигшээ багийн сонгон шалгаруулах барилдаанд түрүүлсэн.

Ирэх есдүгээр сард Белградад болох насанд хүрэгдчийн ДАШТ-д тэр 53 кг-ын жиндээ барилдана. Болгарт саяхан болж өнгөрсөн залуучуудын дэлхийн аваргын тэмцээнд оролцохоос тэр тагалзсан. Учир нь нэг сарын дотор хоёр тэмцээнд жин хасах нь хүндрэлтэй гэж үзжээ.

Ийнхүү супер охин Акари Фүжинами ДАШТ-д 103 дараалсан ялалт гэсэн агуу амжилттай очих боллоо. Фүжинами 2017 оноос хойш ялагдал гэгчийг үзээгүй байгаа. 2017 онд дунд сургуулийн улсын аваргын тэмцээний 44 кг-ын жингийн финалд ялагдсанаасаа хойш тэр гадаад, дотоодын 28 тэмцээнд дараалан түрүүлсэн. Үүнээс дотоодын 20, гадаадын 8 тэмцээнд түрүүлсэн гэсэн маш том рекорд амжилт тогтоолоо.

Белград 2022 ДАШТ-ий тэргүүн бөхчүүд

No. 1 Akari FUJINAMI (JPN)

No. 2 Iulia LEORDA (MDA)

No. 3 Samantha Leigh STEWART (CAN)

No. 4 Katarzyna KRAWCZYK (POL)

No. 5 Emma Jonna Denise MALMGREN (SWE)

No. 6 Zeynep YETGIL (TUR)

No. 7 Dominique Olivia PARRISH (USA)

No. 8 Maria PREVOLARAKI (GRE)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top