Сүмо: "Ошиогава" дэвжээ монгол бөхтэй боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 25

Мэргэжлийн сүмогийн Ошиогава дэвжээнд монгол бөх элслээ. Фүкүока мужийн Кибогаока ахлах сургуулийг энэ хавар төгссөн Цогоо Билгүүн өчигдөр Кокүгикан ордонд шинэ бөхийн шалгалтаа өглөө.

Манай бөх хоёрдугаар сараас эхлэн тус дэвжээнд дадлага хийсэн. Сүмо дэвжээнд нэгдсэнээс хойш 15 кг жин нэмсэн гэх бөгөөд шалгалтаар 144 кг жинтэй, 182 см өндөр татжээ.

Цогоо Билгүүн Японы ахлах сургуульд орохын тулд Японд ирсэн. Ахлах сургуулиудын улсын аваргын тэмцээнд багаараа 16-д орж байсан. Харин хувийн барилдаанд Фүкүока мужийн ахлах сургуулийн тэмцээний үнэмлэхүй жинд түрүүлж байжээ.

Визээ өөрчилсний дараа 11 дүгээр сард Кюүшюү башёд барилдаж эхлэх юм. Багш нь сэкивакэ асан Такэказэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.17.227) 2022 оны 08 сарын 25

Одоо энэ хэнд сонин байх вэ дээ, сумо гээч юм улиг болоод хүмүүс залхсан шүү

0  |  0
Top