Михаил Мамиашвили: ОХУ-ын багийг ДАШТ-ээс хассан

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 25

ОХУ-ын Казань хотноо Бүх Оросын спартакиад наадмын чөлөөт бөхийн тэмцээн явагдаж байна. Тэмцээнд жин тус бүрийн шилдэг 16 бөх зодоглож байгаа юм. Эхний хоёр өдөр явагдсан сонгомол барилдааны дараа сэтгүүлчид ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвилигаас “Спартакиадын дараа ДАШТ-ий бэлтгэлдээ гарах уу? Манай тамирчдыг оролцохыг гэнэт зөвшөөрөх юм биш биз” гэж асуулаа. ДАШТ есдүгээр сарын 10-18-нд Сербийн нийслэл Белград хотод явагдах юм.

Михаил Мамиашвили “Манай багийг ДАШТ-д оролцуулахгүй нь тодорхой болсон. Есдүгээр сарын 7-нд би Сербид очиж, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны чуулганд оролцоно. Чуулган дээр маш олон асуулт тавихаар бэлтгэж байна. Орос тамирчдыг тэмцээн уралдаанаас хассан нь хууль бус гэж бид үзэж байгаа. Улс төрийн үйл явдлаас болж, тамирчид хохирох ёсгүй” гэж хариуллаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол(192.82.80.50) 2022 оны 08 сарын 27

спортыг жлс төр дайнтай битгий хутгалдуул спорт бол эв найрамдалын юм шүү дээ нато нэртэй амёрик толгойтой дэлхийг дээрэлхэгчидээ

0  |  0
Putler(172.58.162.192) 2022 оны 08 сарын 27

Ugaasaa barildaad baih erchuud bgaa muu bvgd Ukrain d tseregt tatagdaa biz.

0  |  0
1(49.0.130.132) 2022 оны 08 сарын 29

Шаана биз гөлөг чинь. Дэлхийн спортоос Оросыг бүрмөсөн зайлуулах хэрэгтэй.

1  |  1
Зочин(64.119.17.227) 2022 оны 08 сарын 26

Улс тереес болж хохирохгуй ард тумэн, хувь хун гэж байхгуй, тамирчид ч ялгаагуй хохирохоо хурвэл хохирч л таарна, тэр тусмаа дайн едеегчид

3  |  4
Top