Туркийн Истанбулд Аваргуудын лигийн хэсгийн сугалаа явагдаж өндөрлөлөө. Ихэнх хэсэг хүч тэнцүүхэн болсон ч С хэсэгт Бавари, Барселона, Интер багууд хамтдаа орсон. Энэ гурван аварга загасны аль нэг нь плей-оффт шалгарахгүй болсон нь тодорхой боллоо.
A: Аякс, Ливерпуль, Наполи, Рейнжерс.
B: Порту, Атлетико, Байер, Брюгге.
C: Бавари, Барселона, Интер, Виктори Пльзень.
D: Айнтрахт, Тоттенхэм, Спортинг, Марсель.
E: Милан, Челси, Зальцбург, Динамо Загреб.
F: Реал, РБ Лейпциг, Шахтёр, Селтик.
G: Манчестер Сити, Севилья, Борусси, Копенгаген.
H: ПСЖ, Ювентус, Бенфика, Маккаби Хайфа.
Сугалаагаар хэд хэдэн од хуучин багийнхаа эсрэг тулалдах боллоо. Холанд Боруссигийн эсрэг, Ди Мария ПСЖ-тэй, Жиру Миланы эсрэг, Левандовски Баваригийн эсрэг тоглох болно. Германы фэнүүд хуучин шүтээнээ хэрхэн хүлээн авах нь сонирхолтой. Томас Мюллер сугалааны дараа “Мистер Леванголски, удахгүй Мюнхенд уулзъя” гэж бичсэн байлаа.
Шахтёр, Испанийн Реал багууд гурван жил дараалан нэг хэсэгт орлоо. Өнгөрсөн улирал Реал хоёр тоглолтод хожсон бол 2020/2021 оны улиралд Шахтёр хоёр тоглолтдоо ялж байлаа.
Энэ жил ДАШТ-тэй тул Аваргуудын лигийн хэсгийн тоглолт 11 дүгээр сарын 2-нд өндөрлөх юм.
• 1 тойрог – 9-р сарын 6, 7
• 2 тойрог – 9-р сарын 13, 14
• 3 тойрог – 10-р сарын 4, 5
• 4 тойрог – 10-р сарын 11, 12
• 5 тойрог – 10-р сарын 25, 26
• 6 тойрог – 11-р сарын 1, 2
Финалын тулаан зургаадугаар сарын 10-нд Истанбулын Ататюрк цэнгэлдэхд явагдана. Энэ стадионд 2005 онд Ливерпуль баг Миланыг 0-3 ялагдаж байгаад ялсан түүхтэй.
Сэтгэгдэл ( 0 )