Украины дайн эхэлснээс хойш ОХУ, Беларусын тамирчид олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулаад байгаа. Энэ хориг хэдий болтол үргэлжлэхийг хэн ч таашгүй.
Сонгомол, чөлөөт бөхийн төрөлд дэлхийд тэргүүлдэг Оросын бөхчүүд 2024 оны Парисын олимпод оролцож чадахгүй байж магадгүй болоод байгаа. Ийм нөхцөлд тамирчид гадаад орны шигшээд орохыг хүсэх нь зүйн хэрэг.
Өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Европын аварга, 2020 оны Дэлхийн Цомын эзэн Абасгаджи Магомедов (61 кг) Казахстаны шигшээ багийн өмнөөс барилдах хүсэлт гаргасан мэдээ хэвлэлээр гарч байна.
Тэрээр 24 настай. Авар үндэстэн. Есөн наснаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн. Өсвөр, залуучуудын олон тэмцээнд түрүүлж байсан бөх юм.
Сэтгэгдэл ( 4 )
Путины фашизм цаашид нилээд газар авах байсныг нь харин эрэлхэг Украйнчууд хазаарлаж барьж байгаа., Гэхдээ дайн дуусах яагачгүй байгаа, Путиныг түрэмгий дайнаа дуустал нь оросуудыг тэмцээнээс хасах хэрэгтэй.
бөх бокс гэсэн харгис бүдүүлэг спортын төрлүүдийг олимпоос хасах цаг болсон.
Путины фашистуудад дэлхийн спортод орон зай байхгуй, хичнээн еер улсын иргэншил авсан ч иван сэтгэхуй нь хэвээрээ л байна ш дээ
зөв шүү дээ ид барилдахаа үеэ дайнаар хасуулаад яахав дээ