Казахстан орос бөхчүүдийг авахгүй гэв

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 26

Олон улсын тэмцээний хоригт ороод байгаа орос бөхчүүд олимпод орохын тулд гадаадын шигшээд орж барилдах магадлал тун өндөр байгаа. Учир нь Украины дайн удаашран, хэзээ дуусах нь тодорхой бус байна.

Чөлөөт бөхийн дэлхийн аварга Абасгаджи Магомедов Казахстаны иргэншил авах хүсэлт гаргасан талаар хэвлэлүүдээр гарсан. Орос бөхчүүдийг шигшээдээ авах эсэх талаар Азийн бөхийн холбооны тэргүүн, Казахстаны бөхийн холбооны ерөнхийлөгч, 1992 оны олимпын медальт Даулет Турлыханов мэдээлэл хийлээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос иргэншлээ сольсон тамирчин 2 жилийн дараа шинэ багт барилддаг байсныг долоон сар болгон багасгасан. Даулет орос тамирчнаас хүсэлт ирсэн эсэхийг баталж, эсвэл няцаахад бэлэн биш байна гэдгээ хэлсэн юм.

Казахстаны шигшээд гадаадын легионер цөөнгүй байсан. Сонгомол барилдааны Казахстаны цорын ганц олимпын аварга Юрий Мельниченко 1993 онд Киргизээс ирсэн. Армений Мкхитар Манукян, ОХУ-ын Даниял Гаджиев, Гүржийн Георгий Цурцумия нар Казахстаны багт олимпын медаль авч байлаа. Хамгийн сүүлийн жишээ бол 2014 онд Казахстаны иргэн болсон тува бөх Нурислам Санаев Токио олимпын хүрэл медаль авсан билээ.

Даулет Турлыханов “Оросын олон хүчтэй бөх гадаад орны нэрийн өмнөөс барилдах байх. Одоо ОХУ-ын бөхийн холбооны тэргүүн, миний найз Михаил Мамиашвилид тун хэцүү байгаа нь мэдээж. Бид Оросын холбоотой харилцаа холбоотой байхыг хичээж байгаа. Гэхдээ тэд хорионд байгаа болохоор бид өөрсдөө хорионд орчихгүй байхыг хичээхгүй бол болохгүй. Ер нь Орос, Беларусын тамирчидтай хамт бэлтгэл хийхийг хориглоогүй байгаа. Бөхийн төрөлд хүчтэй бэлтгэл хангагч их чухал. Энэ тал дээр гадаадын легионерүүд тус болсон. Гэхдээ 2024 оны Парисын олимпын наадамд бид казах тамирчдаараа багаа бүрдүүлж орно. Сонгомол, эрэгтэй, эмэгтэй чөлөөтөд манайд өөрийн авьяаслаг тамирчин олон бий” гэж ярилаа.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zow(122.201.24.174) 2022 оны 08 сарын 28

zow

1  |  0
Бат(192.82.67.229) 2022 оны 08 сарын 28

ҮХСЭН БААС ОРОС БӨХ БАРИЛДАНА ГЭЖ ЮУ БАЙСЫН. ДАНДАА БАГУУД. УЛАХГШЙ ТЭД ТУСГААР УЛС БОЛНО.

1  |  0
Зоч(192.82.75.135) 2022 оны 08 сарын 28

оросуудаас хол яв,яагаад? мууг дагавал могойн хорлол учраас

1  |  0
Сэлэнгэ(66.181.161.58) 2022 оны 08 сарын 28

Манайх сонгомолд Орос тамирчдыг авах хэрэгтэй.

1  |  7
Сэлэнгэ(66.181.161.58) 2022 оны 08 сарын 28

Манайх сонгомолд Орос тамирчдыг авах хэрэгтэй.

0  |  6
Зоч(192.82.75.135) 2022 оны 08 сарын 28

Зөв шүү ,амжилт гаргавал манай оросын бэлдсэн бөх гэж шуугилдана.Украйнд ялагдах болохоор юун Казахстан мантай болох биз.Харин оросод булаалгасан нутгаа эргүүлж авах нь зүйд нийцнэ

4  |  1
1(49.0.130.132) 2022 оны 08 сарын 28

зөв дөө

4  |  0
Зочин(64.119.17.227) 2022 оны 08 сарын 28

Украйны дараа оросууд казакстаны оросууд ихтэй хойд мужуудыг салгаж авна, казакууд оросоос зай барих гэж оролдвол энэ уйл явцыг улам л хурдасгана даа

1  |  6
Top