Жүдо: М.Нандин-Эрдэнэ өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 26

"Сараево-2022" жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Босни Герцеговинд манай улсаас 16 жүдоч хүч үзэж байгаа бөгөөд хоёр дахь өдөр охидын 48 кг-ын жинд энэ жилийн өсвөр үеийн Азийн тивийн аварга Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.

М.Нандин-Эрдэнэ Сараевод нийт таван барилдаан хийсэн бөгөөд медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд Италийн Илария Финестроныг вазари үнэлгээгээр ялснаар шагналын тавцанд зогсов. М.Нандин-Эрдэнэ нь Токиогийн олимпын наадмыг дэнсэлсэн, олон улсын шүүгч Т.Энхцэцэгийн шавь юм.

Монголын жүдо бөхийн холбоо

48 кг

1. MIYAKI Kano (JPN)

2. BABULFATH Tara (SWE)

3. MYAGMARSUREN Nandin-Erdene (MGL)

3. VALIYEVA Aydan (AZE)

5. FINESTRONE Ilaria (ITA)

5. VEG Luca (HUN)

7. POULANGE Alyssia (FRA)

7. MEDILO Charlize Isabelle (CAN)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.17.227) 2022 оны 08 сарын 26

Байсхийж байгаад л нэг их урт нэрсийн жагсаалт гаргадаг евчтэй болж дээ энэ СугарЭрдэнэ гээч, хэнд ч хэрэгтэй юм энэ нь

0  |  0
Top