Артас Санаа архигүй хурим хийлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 26

“Архи, согтууруулах ундаа хэрэглэх нь хэзээ ч Орос, Тувагийн ард түмний уламжлал байгаагүй. Нүүдэлчдийн амьдралын хэв маяг бол эрүүл амьдрах ёс. Тува ёсоор бол шимийн архийг 40 нас хүрээд дөнгөж амсдаг байсан. Тиймээс 2022 оныг “Ардын зан заншлын жил” болгон зарласантай холбогдуулан, Архигүй хурим хийхээр шийдлээ” гэж Тувагийн уугуул, олимпын медальт, Артас Санаа мэдэгдсэн юм. Гэргий Анжелика нь энэ саналыг дэмжиж, баярын ширээндээ архи огт тавьсангүй.

Сүүлийн үед ОХУ, Тувад архидалт нэмэгдэж байгаа. Артас Санаа “Спорт, амжилт, эрүүл мэнд бол согтууруулах ундаанаас тусдаа зүйл. Хэчнээн хүний хувь заяа архинаас болж баларсныг тоолохын аргагүй. Алдартай тамирчин, нэртэй жүжигчин, эрдэмтэн мэргэд ч архины хараалд унаж байсныг бүгд мэднэ. Түүхэнд буу зэвсгээр ялж чадаагүй ард түмнийг архиар дийлж байсан талаар бичсэн байдаг. Хурим бол шинэ амьдралын бэлгэ тэмдэг. Шинэ амьдралаа архиар эхэлж таарахгүй. Архидан согтууралт, агсан, зодооноос шинэ амьдралаа эхлүүлж болохгүй. Архи байхгүй бол хурим дээр хэрүүл зодоон гарах магадлал бараг 100 хувь алга болдог. Нүүдэлчдийн ёс, уламжлалаа даган, хурим, баярын ёслолуудаа архигүй хийхийг уриалж байна” гэж ярьсан байна.     

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хай(202.179.21.198) 2022 оны 08 сарын 29

Казахууд шиг хурииаа айрагаар хийсэн байна. Үндэстнүүд бие биенээсээ суралцанаа гэж энэ дээ

1  |  0
m(122.201.24.174) 2022 оны 08 сарын 29

fuckkk islam

1  |  1
mongol(122.201.24.174) 2022 оны 08 сарын 28

*** islam

1  |  0
ene tuva(122.201.24.174) 2022 оны 08 сарын 28

kazakhstand ochood islam shashind urwaj orson lalriin urwagch tuva nowsh bn

1  |  0
mongol(122.201.24.174) 2022 оны 08 сарын 28

zow zow

1  |  0
Trash(202.9.40.235) 2022 оны 08 сарын 27

Nurislam Sanayev gej neree uurchilsun. Islam.n shashind orson bolohoor tegsen bizdee

0  |  0
Зочин(202.126.90.103) 2022 оны 08 сарын 29

Тэнэг бөх төрийн бодлого шүүмжлээд сайнаа үзэхгүй биз, чухам архины хүчээр л Орос орон оршин тогтнож байгаа шүү, чухам согтуу голдуу тулдаа л Пуяаг байлгаад, зад үсэрчихгүй тэсээд байгаа юм ш дээ

0  |  7
Зочин(64.119.17.227) 2022 оны 08 сарын 29

Орос терийн бодлогын хэмжээнд архидалтыг дэмждэг гэдэг дээ, архидалтаар дамжуулж бага ястнуудаа цеелж, еерийн нийгмийн доод давхаргын хэрэггуй улсаасаа ч салж байгаа шуу, орос гэж байгаа цагт архидалт байх л болно доо

5  |  1
Top