Михаил Мамиашвили: Гитлер ч тамирчдыг олимпоос хасаж байгаагүй

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 29

ОХУ-ын Казаньд сонгомол, чөлөөт бөхийн спартакиад тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээний дараа Оросын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили “Матч ТВ” телевизийн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

-Тамирчид Спартакиадын талаар янз бүрээр л ярьж байна. Харин та энэ тэмцээнийг хэрхэн дүгнэх вэ?

-Тамирчин болгоны зорилго, даалгавар өөр байгаа болохоор аргагүй. Зарим шилдэг тамирчин маань огт оролцохгүй байхаар шийдвэрлэсэн. Янз бүрийн л шалтгаан байна. Гэхдээ ихэнх бөхчүүдийн хувьд тэмцээн уралдаанд орох боломж байлаа.

-Спорт бөхийн холбооноос бүх шилдгүүдийг барилдуулж болоогүй юу?

-Энд манай холбоо биш орон нутгийн холбоод анхаарал тавих ёстой байлаа. Спартакиад наадмыг үнэлэх хэрэгтэй. Энэ тэмцээний дүнгээр орон нутаг, мужуудын чансааг гаргадаг баймаар байна. Тэгвэл бүгд оролцоно. Гэхдээ саяын тэмцээнд олон алдартай тамирчид оролцлоо. Жин болгонд л олимп, дэлхийн медальтнууд байсан. Шагналын сан ч тун өндөр байсан.

-Ирээгүй тамирчдаас хэн нь Спартакиадыг чимэх боломжтой байв?

-Токио олимпын гурван аварга маань. Абдулрашид Садулаев, Заур Угуев, Заурбек Сидаков нар бүгд хүндэтгэх шалтгаанаар оролцоогүй. Тэднийг аравдугаар сард Москвад болох Поддубный мэргэжлийн лиг дээр харна гэж найдаж байна.

-Дагестан бөхчүүдэд замын зардал гаргаж өгөөгүй, хувийн зардлаар ирсэн гэсэн.

-Учрыг нь олно. Бөхийн ийм хүчирхэг улс ингэж хандаж болохгүй. Хэрэв хэд хоногийн өмнө мэдэгдсэн бол бид асуудлыг шийдэж болох байсан.

-Сонгомол барилдааны олимпын хошой аварга Роман Власов 31 настайдаа түрүүллээ. Тэр Токио олимпод оролцож чадаагүй.

-Бид бүхний алдаа байсан. Дасгалжуулагч багш, холбоо, би ч гэсэн алдаа гаргаснаа хүлээж байна. Роман олимпоос хэдхэн хоногийн дараа ДАШТ-д түрүүлж, хүчирхэг тамирчин гэдгээ баталсан.

-Лондон олимпын аварга, Риогийн медальт Наталья Воробьева яагаад ирсэнгүй вэ?

-Наталья спортоос хөндийрөөд байгаа гэж сонссон. Гэхдээ бэлтгэлдээ орох бодолтой байгаа юм билээ.

-Риогийн мөнгөн медальт Валерия Коблова яагаад 29-хөн насандаа зодог тайлав?

-Коблова маш их гэмтэж байсан тамирчин. ОХУ-ын тамирчдыг олон улсын тэмцээнээс хассан нь ч нөлөөллөө. Олимп, спортын харти битгий хэл зүгээр л хүний эрхийг зөрчсөн явдал болсон. Шууд л дэлхийн спортын ертөнцөөс хөөчихлөө, биднийг. Ийм шийдвэрийн дараа ямар нэг эрхийн тухай ярих ч хэрэг алга.

-Энэ шийдвэр Оросын бөхчүүдийн сэтгэл зүйд хэр нөлөөлөв?

-Мэдээж нөлөөлсөн. Хүмүүс амьдралынхаа хамгийн сайхан үеийг спортод зориулж, хүнд хэцүү бэлтгэл хийж ирсэн хүмүүс шүү дээ. Тэд дэлхий, олимпын тэмцээнд медаль авах хүсэлтэй ингэж их хөдөлмөрлөсөн. Гэтэл зайл гээд л хөөчихлөө. 1936 онд Гитлер ч бүх тамирчдыг олимпод оруулж байсан. Хүн төрөлхтний хамгийн аймшигтай мангас гэгддэг Гитлер өнөөгийн спортын түшмэлүүдээс илүү хүлээцтэй байж.

-Олон улсын Спортын арбитрын шүүхэд хандах хэрэг алга гэж та хэлсэн. Харин Оросын жүдочид олон улсын тэмцээнд оролцох найдвартай хэвээр байгаа.

-Бид ч гэсэн найдаж байгаа. Энэ жилийн ДАШТ-д биднийг оролцуулахгүй нь тодорхой болсон. Гэхдээ яг ямар шалтгаанаар орос тамирчдыг 2024 оны олимпын сонгон шалгаруулах тэмцээнд оролцуулахгүй байгаа талаар тайлбар өгмөөр байна. Украинд болж байгаа тусгай ажиллагаатай холбоотой юу? Тэгвэл Ардчилсан ертөнц манай ах дүү Серби улсыг яаж бөмбөгдөж байсныг бид сайн санаж байна. Тэр үед бөмбөгдсөн улсуудыг биш Сербийн тамирчдыг тэмцээнээс хасаж байлаа.

-Хөлбөмбөгт мөргөлдөөн үүсэхээс сэргийлэн, дайнтай улс орнуудыг өөр өөр хэсэгт хуваарилдаг.

-Энэ асуудлыг шийдвэрлэдэг тусгай алба аль ч холбоонд байгаа шүү дээ. Тэд л ажил үүргийнхээ хүрээнд шийдвэрлэг.

-Он дуустал ямар тэмцээн болох вэ?

-Поддубный мэргэжлийн лигээс гадна Красноярск хотод Иван Ярыгин, Бувайсар Сайтиевын нэрэмжит тэмцээнтэй. Бөхийн уламжлалтай Омск хотод би ажиллана. Дотооддоо хийх ажил бас их бий.

-Иран, Беларусын шигшээтэй багийн халз барилдаан хийх үү?

-Минскт болох Александр Медведийн нэрэмжит тэмцээнд манай шигшээ оролцоно. Эрхүүд болох Константин Вырупаевын нэрэмжит тэмцээнд Беларус, Киргиз, Армен, Гүрж, Азербайжан болон ах дүү бусад орны багийг хүлээн авна гэж найдаж байна. Тэднийг мөн мэргэжлийн лигийн тэмцээнд урихаар хэлэлцээр хийж байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(66.181.176.131) 2022 оны 08 сарын 31

Эзлэн түрэмгийлэгч Оросуудыг Дэлхийн спортоос шахаж гаргах хэрэгтэй.\n

0  |  0
Зоч(66.181.161.1) 2022 оны 08 сарын 31

орос түрэмгий дайн хийсэн үү ? Хийсэн,хэргийнхээ үйлийг бүгдээрээ хүлээж сур.Чадал чинь хүрвэл тусгаар бол

1  |  0
Уншигч(192.82.75.214) 2022 оны 08 сарын 31

Гитлер чинь орчин цагийн Путлерийн дүрээр амилчихаад байна биш үү. Тэгэхээр путлёрыг хэн дэмжих юм бэ, хасах нь тодорхой шд.

2  |  0
1(192.82.78.230) 2022 оны 08 сарын 31

Хитлэрнэс дор путинтэйгээ оросууд үхэж далд орцгоо

2  |  0
Европ(122.201.21.217) 2022 оны 08 сарын 31

ҮНЭНДЭЭ.ОДОО АНУ БАЙДАН ГИТЛЕРЭЭС ДОЛООН ДОР БАЙНА.ЕВРОП БҮХЭЛДЭЭ.

0  |  2
ЗОЧИН(66.181.160.50) 2022 оны 09 сарын 01

Үнэхээр гайхамшигтай ярилцлага болжээ , цэвэр оюун ухаантан бодоод үзэхэд , спортоор хичээллэх , тэмцээн уралдаанд оролцох гэдэг нь хүний эрх шүү дээ , нөгөө хүний эрх гэж яриад байдаг АНУ, ХӨГШИН ЕВРОП хүний эрхээ энд л ярих хэрэгтэй юм биш үү ...\n

6  |  2
Top