Т.Тулга: Дэлхийн аварга цолыг эх орондоо авчирч чадна

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 29

Ирэх есдүгээр сарын 10-18-нд Сербид сонгомол, чөлөөт бөхийн ДАШТ болох гэж байна. Тус тэмцээнд оролцох бөхчүүдийн чансааг ДБНХ-ноос гаргасан. Эрэгтэй 65 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлэгч Т.Тулга ДАШТ-д яагаад оролцохгүй талаар бөх сонирхогчид их асууж байгаа билээ. Ингээд Т.Тулга өөрөө спорт сонирхогчдод хандан, тайлбар хийжээ.

“Парис 2024 олимпын наадам эхлэхэд 2 жил үлдлээ. Олон хүмүүс энэ удаагийн ДАШТ-д намайг яагаад оролцохгүй болсон талаар асууж байгаа тул бодит байдлыг товч бичье.

Манай чөлөөт бөхийн спорт жин тус бүрд эхний 4 тамирчин хэсгээ толгойлж, Олимп дэлхийд барилддаг болсон бөгөөд өнгөрсөн жилийн Олимпын наадмын шагналт байр, ДАШТ-ны хүрэл медаль, энэ оны гуравдугаар сард Турк улсад болсон чансаа олгох тэмцээн болон зургаадугаар сарын эхний 7 хоногт Казахстан улсад болсон чансааны тэмцээнд түрүүлсэн амжилтаараа би 65 кг-ын жинд Дэлхийд чансаагаараа тэргүүлж байгаа билээ.

БТСУХ-с тавдугаар сард шийдвэр гаргаад зургаадугаар сард төлөвлөгөөнд байсан спартакиад тэмцээн хойшилсон тул хувийн багш нартайгаа зөвлөөд зургаадугаар сарын чансааны тэмцээнд оролцож чансаагаа баталгаажуулсан. Харамсалтай нь энэ тэмцээний дараа чөлөөт бөхийн дасгалжуулагч нар хуралдаж, УАШТ-ны товийг 20 хоногийн дараа хийхээр тогтсон.

Тамирчин бид ялангуяа 5-6 кг жин хасаж барилддаг тамирчид хоёр тэмцээний хооронд дор хаяж 45 хоногийн хугацаатай тохируулж бэлтгэлээ төлөвлөдөг.  УАШТ-н тэмцээнд би аваргын төлөө хожигдож, мөнгөн медаль хүртсэн. Казахстаны тэмцээнд түрүүлсэн эмэгтэй тамирчдын чансааг тэргүүлэгч Олимп, ДАШТ-ны хүрэл медальт тамирчин Б.Болортуяа мөн энэ тэмцээнд гэмтэл авч тэмцээнээ дуусгасан.

Тамирчин хүн машин биш гэдгийг, сэргэлт авахад хугацаа хэрэгтэй гэдгийг 20 хоногийн дараа УАШТ-ны тов баталж байгаа хүмүүс нь мэддэг баймаар байна. Ингээд өнөөдөр Монгол улс Дэлхийн чансааг тэргүүлэгч хоёр тамирчнаа үлдээж ДАШТ-д оролцохоор боллоо.

Өнгөрсөн долоо хоногт МЧБХ-ны ерөнхийлөгч Х.Бадамсүрэн, ЕНБД П.Буяндэлгэр, шигшээ багийн багш нарт зориулж, надад боломж олгож, УАШТ-ны аварга болсон тамирчинтай сорилго барилдаан хийлгэж, хэн ялсныг нь ДАШТ-д оролцуулах хүсэлт өгсөн. Өнөөдөр би ДАШТ-д оролцохгүй байж болно оо. Гол нь цаашдаа УАШТ болон, ДАШТ-ны сорилгын хугацаагаа дор хаяж 2 сарын өмнө гаргадаг байж, дүрэм журмаа тодорхой болгож байхгүй бол дараа үеийн олон тамирчид хохирч үлдэхээр байна.

Би 2018 ДАШТ-д 7 байр, 2019 онд ДАШТ-д 5-р байр, 2021 онд ДАШТ-д 3-р байрт орсон бөгөөд миний амжилт үргэлж өссөн үзүүлэлтэй байсан. Энэ жил ДАШТ-д оролцвол эрэгтэй багийн 1975 оноос хойш аваагүй байгаа ДЭЛХИЙН АВАРГА болох төлөвлөгөөтэй чансааны тэмцээнд оролцож байсан.

За ингээд энэ жилийн ДАШТ-д оролцох нийт тамирчид баг хамт олондоо амжилт хүсье.

Т.Тулга” гэжээ.

65 кг-ын дэлхийн чансаа

1. Т.Тулга (Монгол) - 61500

2. Загир Шахиев (ОХУ) - 56400

3. Гаджи Алиев (Азербайжан) - 52400

4. Такүто Отогүро (Япон) – 51000

5. Баджранг Пуния (Энэтхэг) – 47400

6. Себастьян Ривера (Пуэрто-Рико) - 37200

7. Амир Яздани (Иран) - 37000

8. Исмаил Мусукаев (Унгар) – 36000

9.  Алибек Осмонов (Кыргызстан) - 35000

10. Гаджимурад Рашидов (ОХУ) – 34200

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(192.82.82.171) 2022 оны 09 сарын 01

Sorilgo hiichmeer yum bishuu dee

0  |  0
Рааш(66.181.185.44) 2022 оны 08 сарын 31

Чөлөөр бөхиинхөн байнгын л бөөн хэл амтай байдаг даа олоон жил 3 талцаад л хэрэлдээд л байхиим яг л сагсны холбоо шиг хуваагдчахсан хо хо хи хи

1  |  0
Зочин(103.229.122.46) 2022 оны 08 сарын 30

Чөлөөт гэх энэ бөх бөхөж байгаа спорт до удахгүй олимпоос хасагдана тэгээд гүйцээ\n

0  |  0
Төмөр(64.119.27.175) 2022 оны 08 сарын 31

Дэлхийд чансаагаараа тэргүүлж байгаа бөхийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулахгүй гэдэг чинь тэнэглэл шүү. Цогбадрахын муу бөх гэж байгаа юм биш шүү. Дэлхийн дэвжээ өөр.

1  |  0
Ганаа(64.119.27.175) 2022 оны 08 сарын 31

Чөлөөтийнхөн тэнэгтэж дуусахгүй юмаа. Азийн аварга шалгаруулах тэмцээнд Лхавгагэрэл Болортуяа нар орсон бол аварга болох нь тодорхой байсан. Багш дасгалжуулагч нарын явцуу байдлаас шалтгаалж байна гэж бодож байгаа. Яахаав сорилт барилдаан хийсэн л юм гэсэн. Гэхдээ тив, дэлхий, олимпийн дэвжээ гэдэг чинь огт өөр зүйл шүүдээ. Чансаа өндөр бөхчүүд үгүйдээ л зон толгойлоод барилдана шүүдээ. Дэлхийн аваргын тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэх талаар огт анхаардаггүй. Хэдэн арван жилийн өмнөх шиг сураглаад л сууж байх жишээтэй. Чөлөөт бөхийн холбоо жаахан шинэчлэгдэж өөрчлөгмөөр байна шүү.

1  |  0
Дамдин(103.26.193.22) 2022 оны 08 сарын 31

ЯАГААД ОРХОНЫГ ТЭМЦЭЭНД ОРУУЛАХГҮЙ Б.ГАА ТАЛААР ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО НЭГ ТАЙЛБАР ХИЙМЭЭР Б.НА???

0  |  1
Жаргалбат(202.126.89.67) 2022 оны 08 сарын 30

Улсын аварга болсон уу болсон Тулга орсон уу орсон, барилдсан уу барилдсан, ялагдсан уу ялагдсан. Тулга сайн тамирчин уу маргаангүй сайн тамирчин ДАШТ-ны хүрэл медальтай Дэлхийн чансааг тэргүүлж байгаа сайн тамирчин. Цогбадрах ч бас сайжирч байгаа залуу Тулгыг 2 улсын аваргын Финалд хожлоо. Хамгийн гол энэ 2 залууд болон багш нарт ямарч буруу байхгүй шдээ. Ямарч менежмент зохион байгуулалт байхгүй Чөлөөт бөхийн холбооны буруу шүүдээ

0  |  0
55566(202.126.90.119) 2022 оны 08 сарын 31

Дэлхийн хэмжээний бөх бэлтгэлжилтээс хамаарч , гэмтэл бэртлээс сэргийлж улсын аваргыг өнжиж болно. 1 онооны ялагдлын барилдааны агуулгыг харах хэрэгтэй . Дэлхийн ранк 1 хүний сугалаа арай хөнгөн гээд л бодох юм зөндөө. Тэгээд оросууд орохгүй бас боломж. Улсын аварга болоод дэлхийд явдаг явдаг бол шигшээ баг байгаад яах юм клубтээ бэлтгэлээ хийсэн дээр биз дээ

2  |  0
Засс(103.26.195.99) 2022 оны 08 сарын 31

Чөлөөт бөхийн холбооны ашиг сонирхол нь гүйцэгддэггүй хар новшнуудаа дэлхийн чансааны нэгд эрэмблэгдэж байгаа хүүхдийг дэлхийн аваргад нь явуулдаггүй юм уу үнэхээрийн хорлонтой пиздаанууд юмаа

4  |  0
1(192.82.78.230) 2022 оны 08 сарын 30

Энэ урлаг спортын бааснууд дэлхийд гараад монгол улсд хүртээлгүй 1 л их омогшсон хүмүүс олимпын аваргагүй синга дэлхийд хэдэд байна

0  |  0
Зочин(202.126.88.215) 2022 оны 08 сарын 30

Эдний хэл ам, хэрүүл ямар дуусах биш, гээндээ ч гоогдоо ч гэдэг шиг аль аль талдаа л байгаа доо, уг спортынх нь мөн чанар тийм юм чинь

1  |  0
Зоч(192.82.75.135) 2022 оны 08 сарын 31

Тулга аа заримдаа олны хэл амнаас зайлахын тулд өнжиж байхад гэмгүй тал бий. Амжилт!

3  |  1
zochin(106.154.128.151) 2022 оны 08 сарын 30

oroldood uz tuuchtai bhad muruudul bichlene gol bie tooj bolohgui Mgl chuud amjilt dunguj ehelgej bhad umnun bie tooj hamraa suhdug zan uurt lai boldog

1  |  1
бөх сонирхогч ....(202.126.89.158) 2022 оны 08 сарын 31

*** ! !! ТУЛГА хүү Монголын Тулга дэлхийд амжилттай барилдана гэдэгт бөх сонирхогчид бид итгэл төгс байна /. Тулга хүү , Болортуя хоёр Монголын ирээдүй дэлхийд гэрэлтэх од залуус .... Монголын чөлөөт бөхинн холбо , багш дасгалжуулагч нар эргэн харна гэдэгт мөхөс өвгөн би вээр итгэнэ..... Монголчуудаа , бөх сонирхогчид оо . залуусаа шилдэг тамирчидаа дэмжин уухайлаарай . ......

2  |  2
zzzzz(192.82.69.249) 2022 оны 08 сарын 29

tur chuluut bukhiin songon shalgaruulaltand yamarch khamaagui , kharyutsaj baigaa kheden nukhdiin l uzemjiin asuudal , orkhony shiitgeliin khugatsaa 9 saryn 17 -nd duusna , yum medej baij bichij bai

1  |  0
МОНГОЛ ИРГЭН(103.242.47.14) 2022 оны 08 сарын 30

СПОРТ НЬ ХҮРТЭЛ АШИГ СОНИРХОЛ АТАА ЖОТОО АВЛИГАЛ ХЭЭЛ ХАХУУЛЬ ЭЗЭЛСЭН ЯМАР МУУХАЙ УЛС БОЛЧИХВОО ЭНЭ ТӨР ЁСТОЙ САМАРЧ БАЙНА ЭНЭ ЗАЛУУГ ТАТЧИХ ДАСГАЛЖУУЛАГЧ БАЙСАНГҮЙ ЮУ ОДОО НӨГӨӨ ОРХОН БАХИЛДАХ БОЛООГҮЙ ЮУ

1  |  1
Top