Жүдо: Хятадын шигшээ Европын Цомыг эзлэн түрэмгийлэв

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 30

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Португалын Коимбра хотод Европын жүдо бөхийн нээлттэй цомын тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнийг Хятадын шигшээ баг илт давамгайлан түрүүллээ. Тэд 9 алт, 10 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэнээс гадна шагналт байрт 5 тамирчин шалгарсан.

Европын нээлттэй цомд 135 тамирчин оролцсоноос 40 нь нутгийн эзэн Португал, 32 нь хятад тамирчин байсан гэдгийг онцлох хэрэгтэй. Гэхдээ ямар ч гэсэн энэ бол Хятадын багийн маш том амжилт гэдэг нь ойлгомжтой.

Аравдугаар сард болох ДАШТ-д бэлтгэж байгаа Хятадын шигшээ баг 32 тамирчинтай Европын цуврал тэмцээнүүдэд оролцож байгаа.

Тус багийн ерөнхий дасгалжуулагч нь Испанийн мэргэжилтэн Фелипе Санчез. Тэрээр Испанийн Овьедо их сургуульд 15 жил дасгалжуулагчаар ажилласан бөгөөд дараа нь Шанхай мужийн багт ахлах дасгалжуулагч болсон. Испанийн самбо бөхийн шигшээд мөн ажилласан мэргэжилтэн юм. Түүнд Парисын олимпод амжилттай оролцож, медаль авах даалгавар өгсөн. Гэхдээ ойрын зорилго нь мэдээж Хятадад болох Азийн наадмын алтан медаль.

Түүнд өсвөрийн дэлхийн аварга, Их дуулга тэмцээний медальт Японы дасгалжуулагч Хирофүми Ямамото, Рио-2016 тэмцээний хүрэл медальт Хятад дасгалжуулагч Чен Сюнжао, 2007 оны дэлхийн аварга Shi Junjie, Токиогийн олимпод оролцсон Lu Tonjuang, Yang Junxia Лу нар тусалж байна.

Франц мэргэжилтэн Жан-Пьер Мийон эмэгтэй багийг удирдаж байна. Наяад оны үед шилдэг тамирчин байсан тэрээр сүүлчийн олимпын циклд Хятадад ажиллаж байсан туршлагатай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top