Киргизийн Чолтон-Ата хотод энэ сарын 29-нөөс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Азийн Волейболын Холбооны 3 дахь удаагийн "Челленж Цом-2022" тэмцээн явагдаж байна.
Тус тэмцээнд Саудын Араб, Монгол, Узбекистан, Киргизийн багууд өрсөлдөж байна. АНЭУ, Шри Ланк, Кувейтийн баг оролцох байсан ч янз бүрийн шалтгаанаар ирсэнгүй.
Өчигдөр тэмцээний эхний тойргийн тоглолт болж өнгөрлөө.
Саудын Арабын баг Узбекистаныг 3:2 буулган авсан.
Дараа нь Монголын шигшээ баг талбайн эзэн Киргизийн багийг илүүрхэж, 3:0 (21–25, 25–27, 14–25) анхны ялалтаа авлаа. Манай баг алдаа багатай тоглож, оновчтой довтолж, тоглолтыг эхнээс нь эцсийг хүртэл хяналтаа байлгаж чадсан. Киргизийн шигшээ өнгөрсөн долоодугаар сард Төв Азийн "Challenge Cup" тэмцээнд Казахстан, Туркменистан, Узбекистаны багийг ялан түрүүлсэн баг байлаа.
Өнөөдөр хоёрдугаар тойрогт 17:30 цагаас манай шигшээ баг Саудын Арабын багтай тоглоно.
Шигшээ багаа дэмжицгээе.
Монголын шигшээ баг
Сэтгэгдэл ( 0 )