Японы сүмо бөхийн холбооноос ирэх сарын 11-нд Токиод эхлэх Намрын тэмцээний банцүкэг өчигдөр зарласан. Банцүкэгээр сэкивакэ цол хүртсэн манай бөх Хоошёорюү онлайн хэвлэлийн хурал хийлгэлээ. Тэрээр Хаврын тэмцээнд комүсүби болж, гурван башё дараалан 50 хувийн амжилт үзүүлсэн ч сэкивакэ болоогүй байсан юм.
Хоошёорюү “Тацүнами оякатагийнхаа барилдаж байсан үеийн цолыг нь (Тацүнами ояката Оошима дэвжээнд барилдаж байсан комүсүби Асахиютака) давж гаран ачийг нь хариулсандаа баяртай байна. Сэкивакэ болж, зорилгодоо бага багаар ойртож л байна. Барилдах бөхчүүд ч өөрчлөгдөнө. Сэкивакэ цолтон тэмцээний сүүл хэсэгт аварга, арслантай барилддаг. Тэдэнтэй таарах хүртлээ даваа алдалгүй хичээж сайн барилдах болно. Нутаг нэгт Ичиножёогийн түрүүлэхийг хараад би яагаад түрүүлж чадахгүй байна вэ гэсэн бодол төрсөн. Түрүүлж, Эзэн хааны цом өргөх хүсэл, зорилго мэдээж байгаа” гэж ярилаа.
Зуны тойргийн барилдааны үеэр тэр авга ах Асашёорюү аваргынхаа барилдахын өмнөх харц, өөрийгөө хурцалдаг байдлыг дуурайн үзүүлж, үзэгч олныг баярлуулсан. Намрын тэмцээнд Аса аваргыг дуурайх уу гэсэн сэтгүүлчийн асуултад “Банцүкэ улам дээшилбэл дохён дээр хийе гэсэн бодол бол байгаа. Гэхдээ л бага зэрэг ичээд байгаа” гэж хариуллаа.
Асашёорюү 21 настайдаа сэкивакэ болж долоон башё барилдаад ёкозүна цол хүртсэн. Хүмүүс түүнийг авга ахтай нь байнга харьцуулдаг ч Хоошёорюү “Авга ах маань агуу хүн шүү дээ. Агуу аварга. Харьцуулах арга байхгүй” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 4 )
Сайхан залууд ирээдүй их бий шүү.
Амжилт хүсье
Битгий балайр
bie urdah yum hj boldguil yum baih daa hunii ner barij yarih chaardlaga bna uu⁉️ zugeer onogdson yum aa l higeech ah egch gej yarih zuv uu nas bied hureed bie l avaad yavaach Asa neriig barhaar turuuleh te