Challenge Cup: Монгол – Саудын Арабт 0:3 ялагдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 30

Киргизийн Чолтон-Ата хотод энэ сарын 29-нөөс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Азийн Волейболын Холбооны 3 дахь удаагийн "Челленж Цом-2022" тэмцээн явагдаж байна. Тус тэмцээнд Саудын Араб, Монгол, Узбекистан, Киргизийн багууд өрсөлдөж байгаа билээ.

Эхний тоглолтдоо талбайн эзэн Киргизийн багийг илүүрхэж, 3:0 (21–25, 25–27, 14–25) ялсан Монголын шигшээ баг өнөөдөр Саудын Арабын багтай учраа таарлаа. Арабууд өчигдөр Узбекистаныг 3:2 буулган авсан байсан юм.

Нуруу өндөр Саудын Арабын баг эхний үеэс тэргүүлж эхэлсэн. Манай баг үеийн төгсгөлд 20:21 болгон барьсан ч 22:23 байх үед Хангал давуулалт алдан 22:24 боллоо. Гэхдээ ингэж маш зоригтой довтолж байж, оноо авах учиртай тул буруутгах аргагүй. Дахин нэг оноо алдсанаар эхний үед 22:25 ялагдлаа

Хоёрдугаар үед Арабын багийг барих дөхөөд алдчихаад байв. Саудын Араб үнэхээр нуруулаг, давуулалт сайтай баг байна. Ялангуяа довтолгооны хувилбар илүү олонтой. Энэ үеийн шийдвэрлэх хэсэг нь 9:13 ялагдаж байгаад дараалан зургаан оноо алдсанаар үндсэндээ үеийг алдах нь ойлгомжтой болсон.

Харин гуравдугаар үеийг манай залуус тун сайхан, урамтай эхлүүлсэн. 0:2 ялагдаж байгаад дөрвөн оноо дараалан авч, тэргүүлж эхэлсэн. Алтангэрэлийн хаалт, Батсуурийн довтолгоо гээд бүх юм амжилттай болж байлаа. Харин арабууд сандарч, юм л бол шүүгчтэй маргалддаг болж эхэллээ. 13:14 оноогоор Саудын Арабын баг нэг оноо дөхөж эхлэх үед манай баг завсарлага авсан. Харин энэ нь буруугаар нөлөөлж, завсарлаганы дараа арабууд тэргүүлж эхлэн, 25:21 ялалт авлаа.

Ийнхүү манай баг 1 ялалт 1 ялагдалтай тэмцээний хоёрдугаар байрт явж байна. Маргааш 17,30 цагаас Узбекистаны багтай тоглох юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zo(66.181.179.236) 2022 оны 09 сарын 01

манай залуус сайн тоглолоо. нуруу дутаад, давуулалт, авалтаар оноо алдаад байгааг засчихвал алаад өгөхөөр байна

0  |  0
Зочин(202.126.88.153) 2022 оны 08 сарын 30

Волейбол уг нь сонирхолтой гоё спорт, даанч Монголын волейболын холбоо гэж үхээнц газар муу ажиллах юм аа, энэ янзаараа бол дэлхийн түвшингээс улам л хол хаягдаж хоцроно доо, одоо ч маш их хоцролттой яваа

0  |  0
Top