"Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар Г.Ёндонг томиллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 31

Засгийн газрын өнөөдрийн /2022.08.31/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар зарим томилгоог хийжээ.

Тухайлбал, "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнг чөлөөлж, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ.

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндонг "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар томилсон байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.131.243.186) 2025 оны 03 сарын 13

Овоо доо мэргэжлийн кадр тавигджээ. АМЖИЛТ

1  |  0
Top