Ч.Хүрэлбаатар: Инфляц буухад мах хүнсний ногооны үнэ нөлөөллөө

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 31

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.31/ боллоо.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Үнийн өсөлтийг хэрхэн яаж шийдвэрлэж явах талаар хэлэлцсэн байна. Монгол Улс эхний 7 сарын инфляц 15,7 хувь байсан. Найман сарын дундаж байдлаар 14,1 хувь болсон. Ийнхүү буухад мах хүнсний ногооны бууралт нөлөөлсөн. Энэ бол улирлын шалтгаан. Цаад суурь шалтгаан нь төлбөрийн тэнцлийн алдагдал юм. Энэ нөхцөлд бид бодлогын хүүг өсгөнө. Одоо бодлогын хүү 10 хувь байна. Манай яам нийт 12 ажил хариуцна. Эдгээрийн нэг нь хилийн боомтууд.

Төлбөрийн тэнцлийн алдагдал 1,3 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 1 тэрбум ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлт юм. Төгрөгийн ханшийн сулрал үнийн өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйл учраас бодлогын арга хэмжээ авах үүрэг даалгаврыг холбогдох сайд нарт өгсөн.

Үүнээс гадна том төслүүдийг хэрэгжүүлэхэд ямар саад учирч байна, ямар арга хэмжээ авах, өнөөгийн боломж бололцоогоо хэрхэн сайн ашиглах чиглэлээр тодорхой ажил хийнэ. 

БНХАУ-аас коронавирусний эсрэг авч байгаа арга хэмжээ хэр удаан үргэлжлэхийг би хэлж мэдэхгүй байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bit(98.253.30.34) 2022 оны 08 сарын 31

Ene nogoo ah duu nartaigaa hotgor shanagiin uurhaig zarsan idsen uusan n iy bolson be, harin ch bvr said maid bolood nam n hohuulen demjeed shagnaad bgan bishuu.

0  |  0
AAA(202.179.25.201) 2022 оны 08 сарын 31

Инфляцыг зөвхөн мөнгөний бодлогыг хатууруулах замаар шийднэ гэвэл том алдаа болно. Зээлийн хүү өсөж, банкнууд зээлээ зогсоож, эдийн засаг улам цөхрөх болно. Ийм инфляц буруулах иж бүрэн цогц арга хэмжээ авах шаардлагатай. Үнэ өссөн бүтээгдэхүүн бүр дээр судалгаа хийж, үнэ өсөхөд яг бодит нөлөөллийг тогтоохгүйгээр ерөнхий баримжаагаар ярьж, хөрш рүү чихэж, тээврийн зардал өссөн гэх таамаглалаар энэ асуудлыг шийдэхгүй ээ. Хүрлээ сайд туршлагатай хүн, ул суурьтай авч үзэж шийдэх нь зүйтэй

0  |  0
AAA(202.179.25.201) 2022 оны 08 сарын 31

Инфляцийг зөвхөн мөнгөний бодлоргыг хатууруулах замаар шийднэ гэвэл том алдаа болно. Зээлийн хүү өсөж, банкууп зээлэ зогсоож, эдийн засаг улам цөхрөх болно. Ийм инфляци буруулах иж бүрэн цогц арга хэмжээ авах шаардлагатай. Үнэ өссөн бүтээгдэхүүн бүр дээр судалгаа хийж, үнэ өсөхөд яг бодит нөлөөлөлийг тогтоохгүйгээр ерөнхий баримжаагаар ярьж, хөрш рүү чихэж, тээврийн зардал өссөн гэх таамаглалаар энэ асуулдаөл шийдлэхгүй ээ. Хүрлээ сайд туршлагатай хүн, ул суцурьтай авч үзэж шийдэх нь зүйтэй.

0  |  0
ИРГЭН(122.201.21.201) 2022 оны 08 сарын 31

Ингээд сайд болхоороо л амныхаа салиагаар торохгүй ярих юм. Битгий хоосон амаараа иргэдээ хуурах гээд байл даа одоо хууртагддаг цаг өнгөрөөд байна. Амьдралд ойрхон юм яриарай үнэндээ үлгэр зөгнөл сонсоод залхаж байна.

0  |  0
Top