Засгийн газрын өнөөдрийн /2022.08.31/ ээлжит хуралдаанаар зарим томилгоог хийлээ.
Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Н.Тавинбэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо. Х.Бадамсүрэнг "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаас чөлөөлж, оронд нь Г.Ёндонг томилох үүргийг өглөө. Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар Б.Болор-Эрдэнийг томиллоо" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл ( 0 )