Д.Амарбаясгалан: Төрийн хэмнэлтийн хуулиар 5.8 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэж тооцсон

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 08 сарын 31

Засгийн газрын өнөөдрийн /2022.08.31/ ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

Тэрбээр "Засгийн газрын зүгээс зорилт болгон тавьж байгаа төрийн бүтээмжийг дээшлүүлэх тал дээр ярилцлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард батлагдсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг ярилцлаа. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 2022 оны төсвийн жилдээ 5.8 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтийг гаргах тооцоо гарсан. Нийт 159 дэд, тэргүүн дэд даргыг чөлөөлсөн. Сайдаас доош түвшний албаны машиныг хязгаарлаж  587 ширхэг машиныг унахгүй битүүмжилж, Засгийн газрын баазад хүлээлгэж өгсөн байна. Энэ хууль бол төрийн удирдах түвшний орон тоог цөөлөхөөс гадна хуулийн бусад заалтын хэрэгжилт хангалттай түвшинд явахгүй байна гэж үзсэн. Тиймээс энэ хуулийн хэрэгжилтэд богино хугацаанд дүгнэлт өгөхөөр ажиллахаар боллоо" хэмээн ярилаа.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top