Н.Учрал: НҮБ манайхыг цахим шилжилтийн үлгэр загвар орон гэж зарлана

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 31

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.31/ боллоо.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар Шинэ сэргэлтийн зургаан бодлогод тусгасан төрийн бүтээмжийн сэргэлтийг эрчимжүүлэх чиглэлээр Төрийн хэмнэлтийн хууль, Цахим Монгол үндэстэн хөтөлөрийн хэрэгжилтийн талаар танилцуулсан. Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх, авилгын индексийг бууруулахад Цахим хөгжил харилцаа холбооны яам голлох үүрэг гүйцэтгэнэ.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Нийтийн мэдээллийн хууль, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хуулийг баталсан. Нийтийн мэдээллийн хуульд зарим мэдээллийг нээлттэй болох тухай тусгасан тул бусад салбартай хамтран мэдээллийг нээлттэй болгох ажлыг хийнэ. Тэр байтугай Улсын онцгой комиссын хүлээж авч байгаа орон сууцны дүгнэлттэй тухайн оршин суугч иргэн танилцах эрхтэй болсон.

Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн хүрээнд 3,6 сая мэдээллийг цахим шуудангаар дамжуулан илгээсэн. Таны мэдээллийг төр ямар зорилгоор ашигласан талаарх мэдээллийг иргэн мэдэх ёстой юм.

Мөн төрийн албаны хүнд сурталтай холбоотойгоор тоон гарын үсгийг хурдлуулах шаардлагатай байна. Одоо бол 260 гаруй мянган тоон гарын үсэг тараагдсан байна. Улсын хэмжээнд таван алслагдсан сум, таван боомтыг дагуулан шилэн кабел тавих ажил хийгдэж байна. Интернэт сүлжээнд бүрэн холбогдсон тул гар утсаараа дамжуулан тоон гарын үсгээр үйл ажиллагаа явуулах боломжтой болж байна.

Шилжилтийн үеийн зохицуулалт хийгдэж байгаа тул тоон гарын үсгээр дамжуулан гэрээсээ банкны үйлчилгээ авах боломжтой болно.

Ингэснээр төрийн хүнд суртал, авилгын индекс буурахад бодит хувь нэмэр оруулна гэж тооцож байна. Есдүгээр сарын 5,6 өдөр Цахим хөгжил харилцаа холбооны яам, НҮБ-тай хамтраад олон улсын хурал зохион байгуулах гэж байгаа. Энэ үеэр цахим шилжилтийн үлгэр загвар болсон орон гэдгийг зарлана" гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баянаа(192.82.72.206) 2022 оны 09 сарын 01

Пөөх, ИЙМ АМАРХАН УУ !!!

0  |  0
Top