Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ 20 жил тасралтгүй ”дарга” хийлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 31

Аль ч засгийн үед ёндоотой гэж хэлж болох нэгэн эрхэм бол Ж.Бат-Эрдэнэ юм. Тэрбээр сүүлийн 20 жил тасралтгүй даргын албан тушаалыг хашиж байна. Ж.Бат-Эрдэнэ нь улстөрч Ж.Батзандангийн төрсөн ах бөгөөд улстөрийн томилгоог дүүтэйгээ холбон тайлбарлах тун дургүй гэдэг.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллахдаа Дарханы замын бүтээн байгуулалтад гар бие оролцон, газар дээр нь байж байгаад ирэнгүүтээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд болж сэлгэн ажиллахаар боллоо. Ардын нам, Ардчилсан намын аль алинд нь нүүртэй Ж.Бат-Эрдэнийг танилцуулж байна.  

Төрсөн он: 1969

Төрсөн газар: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум

Ам бүл: Эхнэр хүүхдүүдийн хамт

Мэргэжил, суралцсан байдал:

  • 1987 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр дунд сургууль
  • 1993 онд Оросын Холбооны Улсын Новосибирск хотын Техникийн Улсын Их Сургуулийг "Системийн инженер” 
  • 2000 онд ХБНГУ-ын Дортмунд хотын Мэдээллийн технологийн институтийг Мэдээллийн технологийн зөвлөх, удирдлагын ухааны арга  зүйч, АНУ-д мэдээллийн аюулгүй байдлын шинжээчээр тус тус суралцаж төгссөн.
  • Шинжлэх ухаан технологийн их сургуулийн докторант, хүндэт профессор, Мэдээлэл, холбооны технологийн зөвлөх инженер.

Гадаад хэл: Орос, Англи, Герман

Ажлын туршлага:

  • 1993-1996 онд “Аргамаг системс” ХХК-д инженер, программист
  • 1996-2003 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
  • 2003-2004 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд газрын дарга
  • 2004-2011 онд “Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар”- ын орлогч дарга
  • 2011-2012 онд “Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар”-ын дарга
  • 2012-2015 онд “Монголын харилцаа холбоо” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2015 -2018 онд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2018 оны 11 сараас 2020 оны 7 сар хүртэл Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх
  • 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс Зам, тээврийн хөгжлийн дэд сайд
  • 2022 оны наймдугаар сарын 31-нээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд

Гавьяа шагнал:

  • 1999 онд Дэд бүтцийн хөгжлийн яамны хүндэт жуух бичиг
  • 2002 онд “Онц холбоочин” хүндэт тэмдэг
  • 2006 онд Монгол Улсын Төрийн дээд шагнал “Алтангадас одон”
  • 2017 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zo(66.181.179.236) 2022 оны 08 сарын 31

дарханы замаа яагаад дуусгаагүй байж яагаад сайд болчихов

0  |  0
Зочин(64.119.16.161) 2022 оны 09 сарын 01

ганц энэ хүн ч бишээ. даргын одонд төрсөн хүмүүс МАН-аар дүүрэн байна. ХЭДЭН ЗУУГААР ЯРИГДАНА. ШАГНАЛ ЮМ ДАА. ЮУНЫ ШАГНАЛ ГЭДЭГ НЬ Л СОНИН. НАМДАА ХАМАГ ХҮЧЭЭ ӨГӨВ ДОО САЙД БОЛГОЖ ӨГ ГЭДЭГ БИЗДЭЭ.

1  |  0
Top