Сайд нь ТОМ уу Сумьяа нь ТОМ уу

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 31

Үндсэн хуулийн цэцийн буянаар МАН-ынхан албан тушаалын салхи сэвэлзүүлж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар будаг нь ханхалсан арван сайдаар цус сэлбэв.  

Албан тушаалын тохиролцоо энэ долоо хоногоос намжиж эрх мэдлийн толхилцоо ирэх долоо хоногоос эхлэх нь. Учир нь Засгийн газар Нийслэлийн асуудал эрхэлсэн сайд гэх нэгэн ойлгомжгүй орон тоог оруулж ирлээ. Ойлгомжгүй гэж байгаагийн учир нь нийслэлийн асуудал эрхэлсэн яам байгуулахгүй, ажлын албаны цомхон бүтцээр Ж.Сүхбаатар сайд ажиллах аж. Тэр бүү хэл түүнд энэ онд төсөв ч байхгүй.  

Эрх мэдлийн бялуу хуваарилах үеэр Д.Сумъяабазар Нийслэлийн асуудал эрхэлсэн сайдын албан тушаалыг Засаг даргатай хавсран хийх санал тавьсан гэдэг. Гэвч сайдын суудлыг Ж.Сүхбаатарт өгсөн юм. Ингээд сайдын эрх мэдлээ ашиглан Д.Сумъабазарт үүрэг өгч болох ч Д.Сумъяабазар хүний үгээр асуудлаа шийдэх нь юу л бол. Их тэнгэрт болдог ихэс дээдсийн шоуны үеэр одоогийн Ерөнхийлөгч тухайн үеийн намын даргаа нульж явсан шазруун нөхрийг шинэхэн сайд чиглүүлээд явах нь юу л бол.

Энэ үеэс сайд нь том уу Сумьяа нь том уу гэсэн инээдтэй эмгэнэлтэй асуулт урган гарч байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(192.82.70.140) 2022 оны 09 сарын 01

Сайд нь Томуу, Сумъяа нь Томуу 2 уулаа томуу төст өвчин буюу Корона.

0  |  0
Зочин(64.119.18.9) 2022 оны 08 сарын 31

Сумьяагийн нэр хунд тун тааруухан байгаа жанжинд хурч ажиллаж чадахгуй бол явж бехийн дасгалжуулагч хийсэн нь дээр биз дээ, толгой нь бол жанжингийн хаана ч угуй, нударгаар бол арай илуу байлгуй дээ, гэхдээ нударгаар асуудал шийддэг уе ч енгерсен шуу дээ

0  |  0
Төрөлх чанар(126.236.186.117) 2022 оны 08 сарын 31

Бөх барилддаг байсан гэвэл 2лаа бөх байсан.Гэхдээ жанжин бол номтой шүү,нөгөөх нь сумтай шүү.

0  |  0
zzzzz(192.82.69.249) 2022 оны 08 сарын 31

iim yas khayasan , oyunlag bish , bulchin shurmus yarisan erguu yum buu bich , orkoo , baawgai ch gekh shig

0  |  0
Top