ОХУ-ын Спортын сайд Олег Матыцин өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нартай видео уулзалт хийлээ.
Тус улсын Спортын яамны хэвлэлийн албанаас “Сайд Монголын шигшээ багийг аравдугаар сард Сочид болох “”Бид хамтдаа. Спорт” паралимпийн наадам, 11-12 дугаар сард Казаньд явагдах “Найрамдлын тоглолт”, 2023 онд Екатеринбургт болох оюутны наадам, 2024 онд Казаньд явагдах “Ирээдүйн тоглоомууд” тэмцээнд оролцохыг урьсан” гэж мэдээллээ.
ОХУ-ын Спортын сайд Матыцин “ОХУ, Монголын спорт, биеийн тамирын харилцаа олон жилийн уламжлалтай, гаднын нөхцөл байдлаас үл хамааран үргэлжлүүлэн хөгжсөөр байна. Монгол Улс спортыг улс төржүүлэх, орос тамирчдыг хяхан, ад үзэхийн эсрэг нэгэн фронтоор тэмцэж, ОХУ-ын байр суурийг дэмжиж байгаад баяртай байна. Мөн монгол тамирчид манай улсад болж байгаа олон тэмцээнд оролцож байгаа” гэж хэлсэн бол Д.Жаргалсайхан “Бид Оросын мэргэжил нэгт нөхдөө үргэлжлүүлэн дэмжсээр байх болно. Манай баг “Найрамдлын тоглолт”-д оролцоно. Харин паралимпийн наадамд оролцох асуудлыг Паралимпийн хороотойгоо ярилцаж шийднэ. Хамтын ажиллагааны хүрээнд монгол оюутнуудыг Оросын их сургуулиудад сургах, энэ талаар Оросын хил орчмын бүс нутгуудтай хамтран ажиллах хүсэлтэй байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 8 )
Спортыг улс төржүүлэд хэрэггүй буруу ойлшолт өгөөд ч лэмий хариуцсан ажлаа сайн хийсэн нь дээр шинэ сайд батэрдэнэ улсын хорооны дарга жаргалсайхан нарт амжилт хүсье.
Сайхан мэдээ байна
Бид ч баяртай байна
Оросгүй тэмцээн бол давсгүй хоолтой адил даа
Дайн зөв гээд байгаа юмуу
ааа үхсэн баас. Оросуудыг дэлхийн спортоос шахаж гаргах хэрэгтэй.\n
Бат-Эрдэнэ ээ аварга аварга гэхээр бүр эргүүтээд хэрэггүй.Онцгойрох биш олныг дага,хоригт орсоныг биш эрүүл сэтгэдэг Улсуудыг дага.Ядаж наад үндэсний бөхийн допингийн асуудлаа цэгцэл,түүнийхээ дараа гадагш халь.Гэхдээ Монгол тамирчид хоригт орвол Жаргалсайхан, Бат-Эрдэнэ хоёр ямар ч хариуцлага хүлээх чадваргүй гэдгээ ухамсарла.Ажлаа буруу тийшээ хадуурч эхэллээ,алдаагаа түргэн засаарай.
Бааснууд