Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, жүдо бөхийн Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга (алт, мөнгө, хошой хүрэл) Мөнхбатын Уранцэцэг маань жүдогийн дэвжээнээс "зодог тайлсан" ч холимог тулааны төрөлд хүч үзэхээр бэлтгэл сургуулилтаа АНУ-ын Нью Мексико мужийн Альбукерке хотноо байрладаг "Jackson Wick MMA Academy"-д хийж байгаа билээ.
Урнаагийн октагонд хийх анхны тулаан 2022 оны есдүгээр сарын 10-нд товлогдлоо.
Манай Урнаа PFC (Peak fighting championship) холбооны strawweight буюу 48-52 кг-ийн жинд amateur championship цол, бүсийн төлөө холимог тулааны туршлагатай тамирчин, Fury fighting championship холбооны atomweight буюу 48 кг хүртэлх жингийн аварга болж байсан АНУ-ын тамирчин Амбер Терреллтэй тулалдах бөгөөд PFC 23 тулааны үдэш Арканзас мужийн Жонсборо хотын Embassy suites зочид буудлын Red wolf convention center-т болох ажээ.
Сэтгэгдэл ( 0 )