Комүсүби Аби халдвар авч, Намрын тэмцээнд барилдах нь эргэлзээтэй боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 01

Японы сүмо бөхийн холбооноос энэ сарын 11-нд эхлэх Намрын тэмцээний өмнө бөхчүүд, ояката нараа коронавирусний шинжилгээнд хамрууллаа. Шинжилгээгээр Шикорояма дэвжээнээс комүсүби Аби, Тацүдагава ояката болон цолгүй хэд хэдэн бөх, Миягино дэвжээ, Сакайгава дэвжээнд тус бүр нэг залуу бөхийн хариу эерэг гарсан байна.

Өнгөрсөн наймдугаар сарын 29-нд Такасаго дэвжээний жюүрёо зиндааны бөх Асановака халдвартай нь тогтоогдож, 30-нд дэвжээний бөхчүүдийг нь шинжилгээнд хамруулахад гурван цолгүй бөх халдвартай гарсан.

Нагоя башёд сүмогийн ертөнц ковидийн давлагаанд өртөж, нийт 620 бөхийн 170 нь халдвар авч, тэмцээнээс гарсан. Үүнээс 23 нь жюүрёо, дээд зиндааны цолтой бөх байсан билээ. Тиймээс Сүмо бөхийн холбооноос дахин тийм явдал гаргахгүйн тулд хэдий башё эхлэх болоогүй байгаа ч халдвартай бөхчүүдийг бүгдийг нь тэмцээнээс хасах бололтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top