Лондоны олимп өндөрлөснөөс хойш 10 жилийн дараа Ираны бөх Комейл Гасемид Лондоны олимпын алтан медалийг нь гардууллаа. Шагнал гардуулах ёслол энэ сарын 1-нд Тегераны Бөхийн Ордонд болсон байна. Медалийг Ираны бөхийн холбооны тэргүүн Алиреза Дабир, ҮОХ-ны ерөнхийлөгч Махмуд Хосравивафа нар гардуулан өглөө.
2012 онд Лондонд Комейл Гасеми, ОХУ-ын Билял Махов хоёр хүрэл медаль хүртсэн. Гэвч 2019 онд тэр үеийн сорьцыг дахин шинжлэхэд эхний хоёр байрт орсон Артур Таймазов (Узбекистан), Давид Модзманашвили (Гүрж) нарын сорьцоос сэргээш илэрсэн тул Гасеми, Махов хоёрыг олимпын аварга хэмээн зарласан билээ.
Комейл Гасеми 34 настай, Мазендеран мужийн уугуул. Тэрээр Ираны чөлөөт бөхийн 11 дэх олимпын аварга болж байгаа юм. Билял Маховд алтан медалийг нь ирэх сард гардуулан өгөх болно.
Сэтгэгдэл ( 0 )