“ТАЛ НУТГИЙН МАРАФОН”-ы бүртгэл эхэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 02

“Тал нутгийн Монгол 2022” олон улсын марафон гүйлтийн 25 дахь удаагийн тэмцээн есдүгээр сарын 11-ний өдөр Хүй долоон худагт зохион байгуулагдана.

Монгол соёл, ёс заншлыг сурталчилж, хөнгөн атлетикийн спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэх зорилготой тус тэмцээнд жил бүр гадаад, дотоодын 3000 гаруй оролцогч хамрагдаж ирсэн юм. Энэ удаагийн марафон Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд тэмцээний үеэр соёл, урлаг, нийтийн үйлчилгээ, мэдээлэл сурталчилгааны олон талт үйл ажиллагаа өрнөх болно.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын хөнгөн атлетикийн холбоо, ерөнхий Ивээн тэтгэгчээр “Мобиком” корпорац хамтран ажиллаж байна.

Таныг гэр бүл, байгууллага хамт олон, найз нөхдийн хамтаар өдрийг спортлог өнгөрөөх “Тал нутгийн Монгол 2022” олон улсын марафон гүйлтийн тэмцээнд оролцохыг урьж байна.

Хэзээ: 2022.09.11-ний өдрийн 10:00 цагт

Хаана: Хүй долоо худагт

Хураамж: 20,000₮

Бүртгэл: Спортын төв ордон, хойд жигүүр, 305 тоот

Нас, ангилал: Өсвөр үе, Насанд хүрэгчид, Ахмад, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

Тэмцээний зай төрөл:

• 14 хүртэлх насны охид, хөвгүүд - 3км

• Хөгжлийн бэрхшээлтэй иргэд - 3 км

• 15-17 хүртэлх насны охид, хөвгүүд - 5км

• 50-59 насны эрэгтэй, эмэгтэй - 3км

• 60-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй - 3 км

• Насанд хүрэгчид - 5км, 10км, 21км

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top