Японы сүмо бөхийн холбооноос Исэгахама оякатаг коронавирусний халдвар авсан хэмээн зарлалаа. Холбооноос өгсөн мэдээллийн дагуу ояката дэвжээндээ очилгүй удсан, бөхчүүдтэй хавьтал байхгүй тул ёкозүна Тэрүнофүжи тэргүүтэй бөхчүүдийг шинжилгээнд хамруулах хэрэгцээ байхгүй гэнэ.
Мөн Такасаго ояката буюу манай Асасэкирюү халдвар авсан нь тогтоогдоод байгаа. Энэ сарын 11-нд эхлэх Намрын тэмцээний өмнө Шикорояма, Такасаго, Миягино, Сакайгава дэвжээнд халдвар гараад байна.
Сэтгэгдэл ( 0 )