ZINDAA.MN сайтын Эрэн сурвалжлах алба “FACT LIST” буланг хөтөлж эхэллээ. УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын холбогдсон гэмт хэрэг, хууль бус үйлдлийг Fact List баримтад тулгуурлан мэдээлнэ.
УИХ-ын гишүүд “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөдөг. Гэсэн ч төрийн өндөр алба хашиж байгаа гишүүд авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдож, эрх мэдэл, албан тушаалаа ашиглах нь түгээмэл болжээ. Ийм байдлыг илчилж, төрийн болоод төрийн алба хаагчдын хариуцлагагүй байдлыг халахад Fact List анхаарлаа хандуулах болно. Өнөөдөр УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнгийн авлигын хэрэгт холбогдсон тухай мэдээлэл, баримтыг нэрлэж байна.
1. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, “Номгон Санчир” группийн захирал.
2. УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн нүүрс тээврийн таван компани эзэмшдэг.
3. Жилийн орлого нь 800 сая. 1,5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, 800 саяын хадгаламж, 300 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй.
4. Өөрийн хамаарал бүхий компаниуддаа нүүрс тээврийн “С” зөвшөөрөл авахын тулд 2020 оны хоёрдугаар сард Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга, Олон улсын байнгын ачаа тээвэрт ашиглагдах, хил нэвтрэх зориулалттай зөвшөөрлийн бичиг олгох, ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах эрх бүхий Ажлын хэсгийн ахлагч Г.Доржпаламд авлига өгөхөөр амлаж байсан.
5. Улмаар 2020 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн хурлаар А.Адьяасүрэнгийн “Баянговь транс” ХХК-д 85, “Сан тээвэр групп” ХХК-д 190, “Топ “ ХХК-д 30, “Тэнгри транс” ХХК-д 172, “Ульгансар” ХХК-д 203 автомашинд тус тус олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл гаргуулан авсан.
6. Ийнхүү нийт 680 автомашинд олон улсын ачаа тээврийн зөвшөөрөл хууль бусаар авсны хариуд өөрийн хүргэн Б.Г-аар дамжуулан Г.Доржпаламд 100.000 ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 320 сая төгрөгийн авлига болгон өгсөн.
7. Түүний энэ үйлдлийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс илрүүлж, 2020 оны тавдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн, А.Адьяасүрэнг яллагдагчаар татан, шалгахаар болсон.
8. Гэвч энэ үед А.Адьяасүрэн 2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгаас нэр дэвшиж байсан бөгөөд өөрийг нь яллагдагчаар татаж буй тогтоолтой танилцахаас татгалзаж эхэлжээ.
9. Тухайн үед А.Адьяасүрэнд холбогдох хэргийн мөрдөгч түүнийг тогтоолтой танилцуулахаар олон удаагийн оролдлого хийсэн ч тэрбээр цаг хугацаа хожих зорилгоор тухай бүрт шалтгаан хэлж байсан. Тухайлбал, 2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр А.Адьяасүрэн сонгуулийн сурталчилгааны ажлаар явж байгаа гэдэг шалтгаанаар тогтоолтой танилцахаас татгалзжээ. Түүнчлэн 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр гишүүн болсон хойноо ч бүлгийн хурал, хувийн ажил гэх мэт шалтгаанаар АТГ-ын мөрдөн байцаагчидтай уулзаагүй байна.
10. Мөрдөгчөөс зугтаж байх энэ хугацаандаа тэрбээр өөрийн нэр дээрх нүүрс тээврийн компаниудынхаа нэрийг өөрчилж, эхэлжээ.
11. Тодруулбал, тэрбээр компаниудынхаа регистрийн дугаарыг өөрчлөлгүйгээр зөвхөн нэр болон эзэмшигчийн нэрийг өөрчлөн, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байна.
12. Ийнхүү компаниудын нэр, эзэмшигчийг өөрчилснийхөө дараа А.Адьяасүрэн 2021 оны нэгдүгээр сард яллагдагчаар татах тогтоолтой өөрийн биеэр танилцсан ч “Өмгөөлөгчийн хамтаар мэдүүлэг өгнө” хэмээгээд, мэдүүлэг өгөх хугацаандаа Авлигатай тэмцэх газарт очоогүй байна.
13. Гэтэл нэг жилийн хугацаанд мөрдөгчөөс зугтсан А.Адьяасүрэнгийн авлигын хэргийг Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ш.Нямдорж хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан.
14. Авлигын хэргийг хэрэгсэхгүй болгох эл шийдвэртэй санал нийлээгүй мөрдөгч эсэргүүцэл гаргаж, Ш.Нямдоржийн гаргасан саналыг ашиг сонирхлын шалтгаантай байж болзошгүй тул хуулийн дагуу шалгаж, түүний шийдвэрийг хүчингүй болгох хүсэлт гаргасан байна.
15. Мөрдөгчийн гаргасан энэхүү хүсэлтийг Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс шалгаад, 2021 оны гуравдугаар сард Ш.Нямдоржид хариуцлага тооцож, прокурорын ажил эрхлэх эрхийг түдгэлзүүлжээ.
16. Эрхэм гишүүн А.Адьяасүрэнгийн хэрэг өнөөдрийг хүртэл Прокурорын хяналтад байгаа бөгөөд Авлигатай тэмцэх газраас мөрдөх ажиллагаа явуулах боломжгүй болж зогсоод байгаа юм.
ТЭМДЭГЛЭЛ: Энэ хэргийн талаар түүний өөрийнх нь өгөх тайлбар, байр суурийг хүргэхээр УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнтэй холбогдсон боловч бидэнд хариу мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Энд сануулахад, А.Адьяасүрэнгээс авлига авсан гэх Г.Доржпалам нь албан үүргээсээ чөлөөлөгдөж, Монгол Улсын хилээр гарах эрхээ хязгаарлуулсан. Хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан прокурор гэм буруутай нь тогтоогдож, прокурорын ажил эрхлэх эрхгүй болсон. Гэвч авлигын хэргийн “ГОЛ ДҮР” өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагыг үл тоомсорлосон хэвээр байна. Тиймээс А.Адьяасүрэн гишүүний нэр холбогдсон дээрх хэргийн талаар хуулийн байгууллагуудаас тодруулж, гарах шийдвэр, үр дүнг үргэлжлүүлэн хүргэнэ.
Сэтгэгдэл ( 10 )
Нийслэлийн прокурорын дарга байсан Нямдорж их хамгаалж байжээ ....тэр жонхуугийн хүн биздээ бүлэглэл ....мафи
680 жолоочийг ажилтай, ар гэрийг нь хоолтой болгосон байна ш дээ. \nУгаасаа бизнес эрхэлдэг байсан мундаг эмэгтэй. Энийг бичиж байгаа сэтгүүлч хэдэн хүнийг ажлын байртай, хэдэн айлыг идэх хоолтой болгосон юм бол доо.
Иш чааваас. Их юм илрүүллээ байна ш дээ. Эхийг уншсангүй. Дургүй хүрээд..... Наад гишүүн чинь ИХ гишүүн болохоосоо өмнө бизнес хийж байсан хүн. Гишүүн болоод тэр бизнесийн ажлаа хүнд өгдөг юм байгаа биз дээ.. Бизнес хийж байх үед ээ аргаа ядахдаа төрийн хүнд сурталтангуудад мөнгө явдал байж болно. Тэгэхгүй бол төрийн албан тушаалтангууд зүгээр ёс журмаар нь лиценз гэдэг юмыг зүгээр гаргаад өгөх үү? Юмыг бичихдээ бодож бай. Тийм сүрхий ЮМ бичих гээд байвал төрөөс төрсөн тэрбумтангуудын тухай бич. Бас авсан хүнийг яагаад бичихгүй байгаа юм. Танайх авилгыг дэмжээд байгаа юм уу???\n\n
Өргөсөн тангарагаасаа няцаж хувийн ашиг сонирхлоо дээгүүр тавьж түмэн олноо хуурч мэхэлсэн гишүүдэд хуулийн дагуу ямар шийтгэл оноохыг харж бна. Цаашид энэ мэтээр хэдэн мөнгө ₮-өөр түмнийг аргацаан хуурч төрд орж байгаа ёс зүйгүй хүмүүсийг нийтэд зарлаж дор бүр нь хариуцлагыг тооцох нь шударга болно. Бид УИХ-ын гишүүдээс шударга үнэнч, ёс зүйтэй байхыг шаардах эрхтэй. Авилга нь дээд шатанд бдаг болохоос доод шатандаа хамт олны хяналтанд байж алив хэргийг дотоод журмаараа шийдэж хэвшсэн бдаг.
Gohi chin yach chadahgui haha
Иймэрхүү явуургүй юмыг нийтлэхэд хэдийг төлдөг вэ арчаагүй хүний сүгнүүд
Арчаагүй нэгэнрүүгээ ингэж дайрдаг хогийн зангаа хаячихвал Ардчилсан нам арай дээр байна даа. Дотроосоо захиалж ийм юм хийлгэдэг арга барил чинь хоцроогүй л байна уу. Жаахан өөдтэй яваа нэгнийгээ МАН биш АН дотроосоо ингэж хэмлэсээр хэн ч биш болгодог. Угаасаа УИХ-ын гишүүн өөрийн нэр дээрээ бизнес нтр байж болохгүй гэдэг биздээ. Тэгээд шилжүүүлэээ л биз. эсвэл 10 20 30 жил зүтгэж босгосон бизнесээ улс төрд орлоо гээд дампууруулах юмуу. наад захын ийм юмаа судлаж байж бичдэг болмоор юм. Эцэст нь хорчин хамгийн ойроос л байгаа дааа\n
үнэн л юм бол, тэр бүх тээврийн компаниудын эрхийг хаачихад яадгийн бол
khereg algaaaa....zugeer l gertee tsaigaa chanaad suudaa...chaddag khumuusee demjeed gargadaa Bayankhongoriin emegteichuudee...iim avgai naraas ta nariin tuluu yu ch garakhgui sh dee...yamar baliar zalitai yum be...
Мөнгөтэй хүнийг та нар яахийн яаж ч чадахгүй шдээ Яаж ч чадахгүй бж дуугүй хүлцэнгүй л бай Наад хүний мөнгө нь улам л их болж бга