“New York Post” энэ амралтын өдрүүдэд тэргүүн нүүрэндээ сенсаац мэдээ гаргалаа. Холливудын жүжигчин, найруулагч Брэдли Купер, Оросын супер модель Ирина Шейк нар дахин хүүхэдтэй болохоор шийдсэн гэнэ.
Хосууд 2019 онд салсан, Леа де Сен хэмээх таван настай охинтой. Хэдий салсан ч тэд анд найз хэвээр үлдсэн бөгөөд Купер аавын үүргээ тун сайн гүйцэтгэдэг. Саяхан тэд Багамын арал дээр хамт амарч байгаа зургаа нийтэлсэн байсан.
“New York Post”-ийн нийтлэлд “Тэд арал дээр амарч байхдаа яг л нэг гэр бүлийн хоёр шиг байсан. Дахин хамт амьдрах талаар ч ярилцсан гэсэн мэдээ бий. Ирина охиноо дүүтэй болгохоор шийдсэн, Брэдли ч дэмжиж байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр тэд салснаасаа хойш хэн хэн нь өөр хүнтэй болсон ч гэрлэлтээ батлуулахаар хүн байгаагүй юм. Тиймээс тэд хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр шийдсэн” гэж бичжээ.
Сэтгэгдэл ( 0 )