Францын шигшээ, Пари Сен-Жермен багийн довтлогч Килиан Мбаппе Италийн Ювентус багийн тоглогч Поль Погба өөрийг нь бөөгөөр хараалгасан гэх цуурхлын талаар мэдээлэл хийлээ. Тэд шигшээ багт хамт тоглодог билээ.
Хэргийг сануулахад Погбагийн ах Матиас гэмт бүлэглэлтэй нийлэн, дүүгээ Мбаппед хараал хийлгэсэн мэдээллийг задална гэж сүрдүүлсэн. Тэд 13 сая евро шаардсан ч Погба наймдугаар сарын сүүлээр Цагдаагийн газарт хандсан юм.
Мбаппе “Одоогийн байдлаар би шигшээ багийн анддаа итгэхийг илүүд үзэж байна. Поль утасдаж, надад яг юу болсон талаар ярьсан. Түүний хэлсэн үг ахынхаас нь зөрж байсан. Манай шигшээ баг удахгүй том тэмцээнд орох гэж байна. Тиймээс би энэ талаар яримааргүй байна. Би байдлыг судалж байгаа. Хараалын тухай яриа үнэн байвал хариу арга хэмжээ авахгүй бол болохгүй” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.
Хэргийг Прокурорын газраас мөрдөн шалгаж байна. Поль Погба бөөд хандсанаа хүлээсэн ч Мбаппег хараах биш Африкийн хүүхэд багачуудын төлөө зан үйл хийлгэсэн гэж мэдүүлээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )