Олег Болтин мэргэжлийн бөхөө хойшлууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 06

Энэ сарын 10-18-нд Сербид сонгомол, чөлөөт бөхийн ДАШТ явагдана. Тус тэмцээнд оролцох Казахстаны шигшээ багийн 125 кг-ын жинд Олег Болтин барилдана. Болтин бол 2021 оны Азийн аварга тамирчин.

Уг нь ДАШТ-д энэ жилийн Азийн залуучуудын аварга Алишер Ергали барилдах ёстой байсан ч Казахстаны бөхийн холбоо мэдүүлгээ өөрчилжээ.

Олег Болтин Токио олимпод оролцож чадаагүй, Ослогийн дэлхийн аваргад тавдугаар байрт шалгараад мэргэжлийн бөхөд орохоор болоод байсан юм. Тэрээр Японы Яманаши их сургуулийг төгссөн. Мэргэжлийн бөхийн “Шинэ Нихон” холбоотой гэрээ байгуулаад ажлын визээ хүлээж байлаа. Гэвч Казахстаны холбооны дуудсанаар сүүлийнхээ тэмцээнд оролцоод мэргэжилд гарахаар шийджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.217) 2022 оны 09 сарын 06

Казакууд ивануудыг багтаа авахгүй гээд л том том баагаад байсан нь яалаа, мэдээж местный иван байх л даа, гэхдээ л иван бол иван ш дээ, кк

0  |  0
Top