“Иркутск” баг хумсаа будсан хаалгачаа хөөжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 06

ОХУ-ын доод лигийн “Иркутск” баг 20 настай залуу хаалгач Никита Лобусовыг халлаа. Шалтгаан нь Никита хумсаа ягаан өнгөөр будсан “гэмт хэрэг” өдүүлсэн байв. Дасгалжуулагчид энэ нь таалагдсангүй.

Олон нийтийн сүлжээнд тавьсан Никитагийн зургийг үзсэн дасгалжуулагч тэр дор нь утасдаж, ягаан өнгө манай багийн өнгөнд таарахгүй, будгаа сонгох уу, багаа сонгох уу гэсэн шаардлага тавьсан байна. Тоглогч будгаа арилгахаас татгалзахад дасгалжуулагч багаасаа хөөжээ.

 

 

Никита “Би зүгээр л хумсаа будаж үзсэн. Яагаад болохгүй гэж? Хумсаа будлаа гээд би нийгмийн ямар нэг бүлэг, хэсэгт орсон хэрэг биш. Өөрийгөө л илэрхийлэх нэгэн хэлбэр юм. Миний танилууд дунд ийм хүн олон бий” гэж “Комсомольская правда” сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Түүний утасны гэр ягаан байснаас гадна ягаан костюм өмсөж, ягаанаар үсээ будуулж байв. Гэхдээ мэдээж Неймар, Беккер нартай харьцуулахад Никита тун “даруухан” харагдаж байгааг хэлэх хэрэгтэй. Одоо тэр шинэ баг хайж байна.  

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganbat(178.174.229.45) 2022 оны 09 сарын 08

hunii erh shuu dee uul n daanch oros mongol 2 iim zuiliig oilgoh uhaan bhgui tsag n ireegui bolohoor huurhii zaluu helmegdjeee

1  |  0
Зочин(202.126.89.217) 2022 оны 09 сарын 08

Дасгалжуулагчийн зөв, ийм балай эмэгтэйлэг хаалгач гэж юу байх вэ дээ, Оросын Осоржамаа л юм даа

0  |  1
Top