Б.Чинзориг өнөөдөр ОХУ-ын боксчинтой тулалдана

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 07

Манай шилдэг боксчдын нэг Б.Чинзориг өнөөдөр Оросын Владивосток хотын Арена Спорта спорт цогцолборт болох мэргэжлийн боксын үдэшт оролцох юм. Энэхүү тэмцээн нь Дорнын эдийн засгийн форумын хүрээнд зохиогдож байгаа спортын цогц арга хэмжээний нэгэн хэсэг бөгөөд манай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үзэж сонирхоно.

Энэ үдэш Азийн шилдэг боксчид ОХУ-ын шилдгүүдтэй халз өрсөлдөх юм. “Ази vs ОХУ” тус тэмцээнд нийт таван тулаан болох бөгөөд оросуудын эсрэг Узбекистан, Энэтхэг, Монгол, Казахстан, Таиланд боксчид рингэнд гарна.

(60 кг), Всеволод Шумков (ОХУ) – Уток Панья (Таиланд)

(67 кг), Хикмет Гараев (ОХУ) – Б.Чинзориг (Монгол)

(72 кг), Иван Ступин (ОХУ) – Сингх Амандип (Энэтхэг)

(90 кг), Муслим Гаджимагомедов (ОХУ) – Сагындык Тоганбай (Казахстан)

(90+), Алексей Дронов (ОХУ) – Жахангир Закиров (Узбекистан)

Өчигдөр тамирчид нээлттэй бэлтгэл хийж, жингээ үзүүллээ.

Жин:

ОХУ-ын шигшээ: Всеволод Шумков (60 кг), Хикмет Гараев (67), Игорь Свиридченков (71,75), Муслим Гаджимагомедов (90,3), Алексей Дронов (108,8).

Азийн шигшээ: Уток Панья (60), Чинзоринг Баатарсух (67), Хохар Сунил (71,95), Сагындык Тоганбай (89,2), Жахангир Закиров (114,5).

Тамирчид гурван минутаар дөрвөн үе тоглох юм.

Манай тамирчны өрсөлдөгч Гараев Оренбург хотын тамирчин. 2021 онд мэргэжлийн бокст шилжсэн. ОХУ-ын оюутны аварга, ОХУ-ын Цомын эзэн. Арав гаруй жил тулалдаж байгаа хашир тамирчин. Хикмет Гараев энэ өвөл хоёрдугаар сард манай Г.Баярхүүг 6 үед шүүгчдийн саналаар ялж байсан билээ. 

Тэмцээнийг өнөөдөр 18,00 цагаас ОХУ-ын Матч ТВ шууд дамжуулан үзүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top