Анатолий Михаханов Улаан-Үдэд бясалгалын дасгал заалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 07

ОХУ-ын анхны сүмоч, өдгөө оюун ухааны багш Анатолий Михаханов буюу Аврора Сатоши бол буриад залуу. Хэдийгээр Аврора мэргэжлийн сүмод аварга, арслан болж чадаагүй ч араасаа олон орос сүмоч төрүүлсэн булган сүүлтэй бөх. Тэрээр сүмогийн түүхэн дэх хамгийн хүнд жинтэй бөхийн рекорд амжилтыг 293 кг-аар тогтоож байлаа. 2000 онд  сүмоч болж, 2018 онд зодог тайлсан Толя одоо төрөлх Буриад нутагтаа ажиллаж, амьдарч байна.

Буриадын Спортын яамнаас долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад өглөө 08,00 цагаас Улаан-Үдийн Төв цэнгэлдэх хүрээлэнд чөлөөт өглөөний дасгал хийдэг билээ.

Өчигдрийн дасгалыг Анатолий Михаханов удирдсан бөгөөд жирийн биеийн тамир биш бясалгал, гүн ухааны дасгал хийлгэжээ. Дасгал болгоноо тодорхой тайлбарлан, ямар учиртай болохыг хэлж өгч байлаа.

Дасгалын дараа тэрээр “Өнөөдрийн дасгалаар бид юунд хүрнэ гэж бодож байна? Мэдээж, хайр сэтгэл, эд баялаг, аз жаргалд хүрнэ. Өөрөөр хэлбэл өөрийгөө олох замаа олно гэсэн үг” гэж Японы гүн ухаан заасан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(66.181.161.34) 2022 оны 09 сарын 07

Харахад сайхан буриад хөвгүүн гэтэл нэр нь байдаг л нэг орос.Юу ч гэмээр юм вэ дээ,Буриад нэр дууссан юм аа даа

0  |  0
Top