Японы сүмо бөхийн холбооноос Токиод болдог башё бүрийн өмнө бөхчүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, жин, өндрийг зарладаг уламжлалтай. Ирэх Намрын тэмцээнд зодоглох дээд зиндааны 42 бөхийн үзүүлэлтийг харьцуулъя.
Нагоя багёд түрүүлсэн Ичиножёо 1 кг жин нэмж, 212 кг татсан бол хамгийн хөнгөн бөх Тэрүцүёоши 4 кг турж, 107 кг болсон байна. Хоёр бөхийн жингийн ялгаа 105 кг.
Точиношин 11 кг нэмж, 179 кг-д хүржээ. Шинэ маэгашира Миторюү 190 см өндөр, 197 кг жинтэйгээр дээд зиндаандаа гуравт жагсаж байна. Хамгийн хүнд гурван бөхийн хоёр нь монгол, өндөр гурван бөхийн хоёр нь монгол боллоо.
Дээд зиндааны бөхчүүдийн дундаж жин 158,7 кг, өндөр 183,7 см байна.
Сэтгэгдэл ( 1 )
\nМэдээ бичнэ гэж гоё шүү 4 кг турж энэ тэр