Ливерпуль – Наполи: Хэн нь ялах вэ?

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 07

Өнөөдөр шөнө 03,00 цагаас Аваргуудын лигийн А хэсгийн эхний тойргийн тоглолт болно. Италийн Неаполь хотын "Диего Армандо Марадона" цэнгэлдэх хүрээлэнд “Наполи” баг Английн “Ливерпуль”-ийг хүлээн авах юм.

Энэ тойргийн хамгийн сонирхолтой тоглолтод нэрлэгдсэн ч хоёр баг хоёулаа гэмтэл бэртэлд нэрвэгдээд байгаа. Англичууд найман тоглогчоо гэмтлээр алдсан нь: Келлехер, Карвалью, Жонс, Хендерсон, Рэмзи, Конате, Кейта, Окслейд-Чемберлен нар. Тиаго гэмтэл нь эдгэрсэн, шинэ хагас Артур Мело тоглоход бэлэн болжээ.

Харин “Наполи” багийн гол тоглогч Виктор Осимхен гэмтлийн улмаас бэлтгэлд хамрагдахгүй байгаа. Өөр нэгэн довтлогч Ирвинг Лосано булчингийн асуудлаар талбайд гарах эсэх нь тодорхойгүй. Дасгалжуулагч Спалетти ч Ням гарагт осолд орж, гараа хугалжээ.

FiveThirtyEight супер компьютер Английн багийн ялах боломжийг 47 хувь, Наполи-гийн ялалтыг 29 хувь, тэнцэх боломжийг 24 хувь гэж тооцоолсон байна.

Тэгвэл SuperVincenzo супер компьютер энэ тоглолтод Наполи 2:1 ялна гэж таамаглажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.102) 2022 оны 09 сарын 07

Сугар-Эрдэнэ гуай тэр бөхөө л бичилдээ, хөлбөмбөг чамд арай ахадна, бөхтэй зүйрлэхийн аргагүй том спорт ш дээ

0  |  0
Top