Оросын алдарт аялагч, зохиолч, зураач, уулчин Фёдор Конюхов маргааш манай улсад ирнэ. Түүний зорилго нь Говь цөлийг мотоциклоор туулж, рекорд амжилт тогтоох гэнэ.
Түүний хамт мото аялагч Александр Юнанов, Игорь Головат нар аялах бөгөөд тэд гурван дугуйт трайк мотоцикл хөлөглөх юм.
Аяллын маршрут 1,5-1,6 км бөгөөд Фёдор 14 хоногт туулах төлөвлөгөөтэй байна. Аялал Даланзадгад хотоос эхэлж, Хятадын хил дагуу үргэлжилнэ.
Конюхов “Би 2009 онд Монголын говьд аялж байсан. Тэр үед морь, тэмээгээр Монголыг хөндлөн гулд явсан. Энэ удаад техникээ шалгах болно” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Тэрээр 2009 онд Улаанбаатараас 15 морь, 15 тэмээтэй жингийн цуваатай гарч, Монголыг туулан, Казахстан, Халимагаар дамжин, Торгоны замыг давтсан аялал хийсэн. Гэвч Улаангом хотын орчим бие нь муудаж, Тувагийн эмнэлэгт түргэн тусламжийн машинаар хүргэгдэж байв.
Сэтгэгдэл ( 3 )
Зайл
Оросууд зуун хэдэн жилийн өмнөөс л манай говиор хөндлөн гулд аялсан хүмүүс
Монголын говь ч тоглоом биш дээ, энэ иван юм юм л узэх байх даа, аягуй бол теерч ухэж гай болноо