Чөлөөт бөх: Акари Фүжинами ДАШТ-д барилдахгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 08

Японы чөлөөт бөхийн холбооноос энэ сарын 10-нд Сербид эхлэх чөлөөт бөхийн ДАШТ-д эмэгтэй 53 кг-ын жингийн чансааг тэргүүлэгч, дэлхийн аварга Акари Фүжинами гэмтлийн улмаас барилдахгүй боллоо гэж зарлалаа.

Энэ жил 18 настай Фүжинами наймдугаар сарын сүүлээр болсон шигшээ багийн цугларалтын эхний өдөр зүүн хөлөө гэмтээсэн гэнэ. Түүнийг шигшээ багт үлдээсэн ч барилдахаар бэртэл нь эдгэрээгүй тул хасахаас өөр арга байсангүй. Акари бүрэн эдгэрэхэд 56 хоног шаардлагатай гэж эмч нар оношилжээ.

Японы баг 53 кг-д өөр тамирчин барилдуулахгүй гэнэ.  

Ирэх 12 дугаар сард болох Бүх Японы АШТ-д Акари Фүжинами Токио олимпын аварга Маюү Мүкаидатай өрсөлдөх болно.

Акари Фүжинами өнгөрсөн жил Ослогийн ДАШТ-д түрүүлэхдээ нэг ч оноо алдалгүй, бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан. Тэрээр 2017 оноос хойш ялагдаагүй, 103 дараалан ялаад байгаа билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.18.9) 2022 оны 09 сарын 13

Манай эмэгтэй 53-д ямар амьтан байдаг юм бол доо, боломжийг ашиглаад медальд хүрчиж чадахгүй л байх даа, манайхан ч Япон гэсэн нэрэнд нь л цэвэр даруулчихдаг улс ш дээ

1  |  0
Top