ОУОХ орос тамирчдыг хассан шийдвэрээ өөрчилсөнгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 09

ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан болж өнгөрлөө. Хуралдааны дараа тус хорооны Харилцаа, холбооны захирал Марк Адамс хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Марк Адамс “Гүйцэтгэх зөвлөл Украины байдлыг байнга ажиглаж байгаа. ОУОХ-ноос өмнө нь гаргасан хориг арга хэмжээгээ өөрчлөөгүй, хэвээр үлдээлээ. Олон улсын тэмцээнд Оросын туг далбаа, өнгө, бэлгэ тэмдэг байж болохгүй. Олон улсын холбоод ОХУ-д тэмцээн зохион байгуулж болохгүй. Хоригийг хэзээ өөрчлөх, цуцлах нь одоогоор тодорхойгүй байна” гэж мэдэгдэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гаваа(66.181.161.25) 2022 оны 09 сарын 10

Спортыг улс төржүүлэх шаардлагагүй

0  |  0
Зоч(59.153.114.65) 2022 оны 09 сарын 10

Хүн нухаж Гэмт хэрэг хийсэн хүнийг 10 жилээс дээш эрхийг нь хязгаарладаг,дайн хийж Гэмт хэрэг хийж байгаа оросыг 2028 оны олимпод ч оруулахгүй болов уу?

0  |  0
Top