"Эрхэт Монгол" медиа группийн эрхлэн гаргадаг мэдээллийн Zindaa.mn сайтын сэтгүүлч Мягмарын Сугар-Эрдэнэ Сербийн нийслэл Белград хотноо болж буй бөхийн чөлөөт болон сонгомол барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-ийг албан ёсны эрхтэйгээр сурвалжилж байна.
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Баттулга спортын сэтгүүлчдийг дэмжин, энэ оны Дэлхийн чансааны оноо олгох тэмцээнүүдийг хэрхэн сурвалжилж, мэдээлснээр дүгнэн, спортын сэтгүүлч С.Сугар-Эрдэнэд ийнхүү ДАШТ сурвалжлах боломжийг олгосон юм.
М.Сугар-Эрдэнэ нь “Таван цагариг” сониноос ажлын гараагаа эхэлж, мэргэжлийн сүмо бөхийн мэдээ мэдээллийг япон хэлнээс анхлан орчуулж, Монголын үзэгч, уншигчдын хүртээл болгож байснаараа олны талархал хүлээсэн сэтгүүлч билээ. Орос, япон, англи хэлтэй. Түүний хувьд өдгөө спортын сурвалжилга, ярилцлага, спортын орчуулгын мэдээгээр дагнан бичиж байгаа цөөн сэтгүүлчдийн нэг бөгөөд сүмо, хөлбөмбөг, жүдо, чөлөөт бөхийн гадаад, дотоодын тэмцээний мэдээ сурвалжилга, бусад спортын шинэ соргог, орчуулгын мэдээг тогтмол бичиж, спортын сэтгүүлчийн үүрэг, оролцоог өдөр тутмын ажлаараа ханган ажиллаж байна.
Тэрээр “Бөртэ чоно-2019” наадмын “Шилдэг спортын сэтгүүлч”-ээр тодорч байсан бөгөөд өнгөрсөн онд "Токио-2020" олимпын наадмыг албан ёсны эрхтэйгээр сурвалжилсан билээ.
Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ хоёр хоногийн өмнө (2022.09.10) эхэлсэн. Тэмцээн энэ сарын 18 хүртэл үргэлжлэх ба Орос, Беларусын бөхчүүдийн эзгүйд хаанахын ямар бөх манлайлах бол гэдэг спорт сонирхогчдын анхаарлыг татаж байна.
ДАШТ-ИЙ ХУВААРЬ
(ОРОН НУТГИЙН ЦАГААР)
9-р сарын 12
11:30 - 15:30 – Эмэгтэй урьдчилсан барилдаан – 55, 62 кг.
11:30 - 15:30 – Сонгомол урьдчилсан барилдаан – 60, 130 кг.
11:30 - 15:30 – Сонгомол дагах барилдаан - 63, 67, 82, 97 кг.
17:45 - 18:45 – Эмэгтэй хагас шигшээ – 55, 62 кг.
17:45 - 18:45 – Сонгомол хагас шигшээ – 60, 130 кг.
19:00 - 22:00 – ФИНАЛ, сонгомол шагнал гардуулах ёслол -63, 67, 82, 97кг.
9-р сарын 13
11:30 - 15:30 – Эмэгтэй урьдчилсан барилдаан - 50, 53, 65, 76 кг
11:30 - 15:30 – Сонгомол дагах барилдаан – 60, 130 кг
11:30 - 15:30 – Эмэгтэй дагах барилдаан – 55, 62 кг
17:45 - 18:45 – Эмэгтэй хагас шигшээ - 50, 53, 65, 76 кг
19:00 - 22:00 – ФИНАЛ, сонгомол шагнал шардуулах ёслол – 60, 130 кг
19:00 - 22:00 – ФИНАЛ, эмэгтэй шагнал гардуулах ёслол – 55, 62 кг
9-р сарын 14
11:30 - 15:30 – Эмэгтэй урьдчилсан барилдаан – 57, 59, 68, 72 кг
11:30 - 15:30 – Эмэгтэй дагах барилдаан - 50, 53, 65, 76 кг
15:30 - 16.30 – Эмэгтэй чөлөөт бөх сугалаа
17:45 - 18:45 – Эмэгтэй хагас шигшээ – 57, 59, 68, 72 кг
19:00 - 22:00 – ФИНАЛ, эмэгтэй шагнал гардуулах ёслол - 50, 53, 65, 76 кг
9-р сарын 15
11:30 - 15:30 – Эрэгтэй урьдчилсан барилдаан - 70, 79, 86, 125 кг
11:30 - 15:30 – Эмэгтэй дагах барилдаан – 57, 59, 68, 72 кг
17:45 - 18:45 – Эрэгтэй хагас шигшээ - 70, 79, 86, 125 кг
19:00 - 22:00 – ФИНАЛ, эмэгтэй шагнал гардуулах ёслол – 57, 59, 68, 72 кг
9-р сарын 16
11:30 - 15:30 – Эрэгтэй урьдчилсан барилдаан - 57, 74, 92 кг
11:30 - 15:30 – Эрэгтэй дагах барилдаан - 70, 79, 86, 125 кг
18:00 - 18:45 – Эрэгтэй хагас шигшээ - 57, 74, 92 кг
19:00 - 22:00 – ФИНАЛ, эрэгтэй шагнал гардуулах ёслол - 70, 79, 86, 125 кг
9-р сарын 17
11:30 - 15:30 – Эрэгтэй урьдчилсан барилдаан - 61, 65, 97кг
11:30 - 15:30 – Эрэгтэй дагах барилдаан - 57, 74, 92 кг
18:00 - 18:45 – Эрэгтэй хагас шигшээ - 61, 65, 97 кг
19:00 - 21:30 – ФИНАЛ, эрэгтэй шагнал гардуулах ёслол 57, 74, 92 кг
9-р сарын 18
17:00 - 18:30 – Эрэгтэй дагах барилдаан - 61, 65, 97 кг
19:00 - 21:30 – ФИНАЛ, эрэгтэй шагнал гардуулах ёслол - 61, 65, 97 кг
Сэтгэгдэл ( 2 )
5 цагираг.г дампууруулсан даа энэ хэд
Энэ очиж сурвалжлахаар яана гэж, манай шалчингуудын амжилт дээшлэх юм уу