Гэрэл зургийг Д.Нямбилэг
Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Тэмцээн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
Өчигдөр эмэгтэй 50, 53, 65, 76 кг-ын жингийн барилдаанууд болж, эмэгтэй 53 кг-д ОУХМ Б.Хулан шигшээд шалгарсан.
Тэрээр эхний тойрогт “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, 2018 оны Жакартагийн Азийн наадмын аварга Энэтхэгийн Винеш Винешийг цэвэр ялсан. 1/8 финалд Казахстаны Жюлдиз Эшимоватай барилдаж, 3:0 оноогоор ялж, ¼ финалд Лейла Гурбановаг (Азербайжан) 1:4 ялсан. Хагас шигшээд өрсөлдөгч нь Шведийн Эмма Мальмгрен байлаа. 0:6 ялагдаж байсан манай бөх сүүлийн хагаст шийдсэн мэх хийж, хүнд өрсөлдөгчийг цэвэр ялсан билээ.
Анх удаа ДАШТ-д зодоглож байгаа манай бөх алтан медалийн төлөө 2022 оны Панамерикийн аварга, энэ жилийн Yasar Dogu тэмцээний хүрэл медальт Америкийн Доминик Пэрриштэй барилдлаа.
Маш хүнд барилдаанд эцсээ хүртэл ажиллаж, янз бүрээр үзсэн ч цаг дуусаж, 2:4 ялагдсан. Анхны ДАШТ-дээ финалдаж, мөнгөн медаль хүртсэн нь маш том амжилт юм.
Сэтгэгдэл ( 6 )
Мундаг юмаа баяр хүргэе бахархаж байна.Улам их амжилт гаргахыг ерөөе....Цаашдын зам нь гэрэлтэй байг.
Бас нэг шар сэмж.
Jijighen bor Hulan Delhiin ohin bolson bna bayar hurgie duudee.
Бех бол хеерхий чадлаараа л узэх шиг боллоо, харин дасгалжуулагч гээч улсын хэрэг юу байгаа нь ойлгомжгуй, бех муу гэхээсээ илуу дасгалжуулагч нар муу байна аа
Сайн байна
mundag bn bayar kurgie