Чөлөөт ДАШТ: Д.Отгонжаргал дэлхийн аваргын мөнгөн медаль хүртлээ 

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 15

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Тэмцээн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Өчигдөр эмэгтэй 50, 53, 65, 76 кг-ын жингийн барилдаанууд болж, 50 кг-д манай Д.Отгонжаргал финалд шалгарсан.

Ослогийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Д.Отгонжаргал 1/8 шигшээд Азийн АШТ-ий хоёр медальтай Узбекистаны Жасмина Иммаеваг цэвэр, ¼ шигшээд ДАШТ-ий хос мөнгөн медальт Румыний Алина Вукийг цэвэр, хагас шигшээд АНУ-ын бөх, Панамерикийн 6 удаагийн аварга, дэлхийн хос мөнгөн медальт, Сара Хильдебрандыг ялсан.

Финалын өрсөлдөгч нь 2020 Токио олимпын аварга, 2017, 2018 оны дэлхийн аварга, 2017 оны Азийн аварга Японы Юи Сүсаки байлаа. Хоёр бөх өмнө нь хоорондоо таарч барилдаж байгаагүй. СҮсаки энэ ДАШТ-д нэг ч оноо алалгүй, бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан. Барилдаан эхлээд удсангүй, Сүсаки шахаж эргүүлэн 4 оноо авч, дамжин, хүнд байдалд оруулж, цэвэр яллаа. 

Ийнхүү манай Д.Отгонжаргал длхийгээс хоёр жил дараалан, медаль хүртэж байна. Ослогийн хүрлээ мөнгө болгоэ өөрчиллөө. Энэ ДАШТ-ий монголчуудын анхны медаль байлаа. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
түвшинтөгс(192.82.86.22) 2025 оны 03 сарын 13

дүүдээ баяр хүргий амжилт

1  |  0
БатБилэг(192.82.83.179) 2025 оны 03 сарын 13

Дараагийн ДАШТ нээс алтан медаль аваарай. Амжилт хүсэн ерөөе.

2  |  0
Zocnin (66.181.160.108) 2025 оны 03 сарын 13

3  |  0
Tamir(66.181.160.108) 2025 оны 03 сарын 13

Bavarian xvrgie amjilt

3  |  0
Зочин(64.119.18.9) 2025 оны 03 сарын 13

Дасгалжуулагч нар нь энэ бехее ялна гэсэн итгэл, хусэл, тэмуулэлтэй болгож сэтгэл зуйг нь бэлдэж дэвжээнд гаргадгуй юм уу, урьдчилаад ялагдчихсан улс л дэвжээнд гарч ирэх юм

2  |  0
Зоч(103.161.242.125) 2025 оны 03 сарын 13

Сайн байлаа. Баяр хүргье...

2  |  0
Top