Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Тэмцээн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
Өнөөдөр эмэгтэй 57, 59, 68, 72 кг-ын жингийн барилдаанууд боллоо.
Киргизийн чөлөөт бөхийг мандуулж байгаа ИХ гурвын нэг Мээрим Жуманазарова өнөөдөр ДАШТ-ээ медальгүй дуусгалаа. Эмэгтэй 68 кг-д чансааг тэргүүлэгч тэрээр 1/8 финалаас эхлэн барилдаж, 2019 оны дэлхийн аварга Канадын Линда Морайст ялагдсан. Канад бөх дараагийн тойрогт Японы Ами Ишийд цэвэр хожигдсоноор Мээрим хүрэл медалийн төлөө барилдах боломжоо алдсан.
Энэ жилийн дэлхийн аваргыг Киргизийн Их гурвал болох Айсулуу Тыныбекова, Айпери Медет кызы, Мээрим Жуманазарова нар ийнхүү медальгүй өндөрлүүллээ. 2021 оны Ослогийн ДАШТ-д тэд 2 алт, нэг хүрэл медаль авч байлаа.
Сэтгэгдэл ( 2 )
Тэмцээн юм болохоор ялагдал байлгүй л яав. Киргизийн эмэгтэй бөхчүүд сайн юм байна лээ шүү. Тэмцэлдэх чадвар мундаг. Энэ удаа эв нь таараагүй юм байлгүйдээ
Хуний мууд дуртай бас, манайд их гурвал гэчхээр туй ч байхгуй биз дээ, баахан шалны алчуурууд л байгаа шуу