Гэрэл зургийг Д.Нямбилэг
Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Тэмцээн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
Өчигдөр эмэгтэй 53 кг-ын жинд манай Б.Хулан мөнгөн медаль хүртлээ. Тэрээр эхний тойрогт “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, 2018 оны Жакартагийн Азийн наадмын аварга Энэтхэгийн Винеш Винешийг цэвэр ялсан. 1/8 финалд Казахстаны Жюлдиз Эшимоватай барилдаж, 3:0 оноогоор ялж, ¼ финалд Лейла Гурбановаг (Азербайжан) 1:4 ялсан. Хагас шигшээд өрсөлдөгч нь Шведийн Эмма Мальмгрен байлаа. 0:6 ялагдаж байсан манай бөх сүүлийн хагаст шийдсэн мэх хийж, хүнд өрсөлдөгчийг цэвэр ялсан билээ. Анх удаа ДАШТ-д зодоглож байгаа манай бөх алтан медалийн төлөө 2022 оны Панамерикийн аварга, энэ жилийн Yasar Dogu тэмцээний хүрэл медальт Америкийн Доминик Пэрриштэй барилдаж ялагдсан. Гэхдээ тун ойрхон өрсөлдсөн билээ.
Барилдааны дараа түүнтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.
-ДАШТ-д анх удаа оролцож, мөнгөн медаль хүртлээ.
-Сэтгэгдэл их өндөр байна. Дэлхийн аварга болоход их ойрхон байлаа. Дараа жил алтан медаль авахыг хичээнэ. Намайг ийм амжилт гаргахад туслаж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Аав ээждээ, Дүвчин багшдаа, шигшээ багийн хамт олондоо, дасгалжуулагч нар, бэлтгэл хангасан найзууддаа, удирдлагууддаа, зөндөө гоё борцовк, трико бүх юмаар хангаж өгсөнд их баярлалаа гэж хэлье.
-Та өнөөдөр дэлхийн медальт хүн. Туслаж дэмжсэн хүмүүсээ дурдах эрх байна.
-“Аврагч” биеийн тамир, техник спорт хорооны бүх албан хаагчиддаа маш их баярлалаа. “Тэнгэр уул” констракшины Энхбаяр ах, Мөнхөө ахдаа их баярласан. Бүх хамаатнууддаа бүгдээрэнд нь хайртай шүү.
-Америкийн бөхтэй маш ойрхон үзэлцлээ. Ямар алдаа гаргав?
-Үнэхээр дэлхийн аварга гэдэг цол их ойрхон байлаа. Ерөнхийдөө барилдаан тохирох, гайгүй өрсөлдөгч байлаа. Дэмий тохож байгаад 2 оноо алдаад.
-Ялагдсаны дараа уйлаад сууж байсан. Одоо тайвширсны дараа бодоход ямар барилдаан болоод өнгөрөв?
-Дэлхийн аваргын тэмцээнээс медаль авсандаа их баяртай байна.
-Таны жин дотооддоо ч маш өрсөлдөөнтэй. Зорилго мэдээж Парис-2024 байх?
-Манай жин хүчтэй сайн бөх олон, өрсөлдөөн үнэхээр их. Зорилго бол ирэх жилийн ДАШТ, Парисын олимпын наадамд оролцох. Намайг зөндөө олон гоё гоё юм хүлээж байгаа байх. Манай жин хэн нь ч гараад ирэх боломжтой. Жингийнхэндээ бас баярлалаа гэж хэлье.
-Барилдахын өмнө З.Дүвчин багштайгаа ярьсан уу? Ямар зөвлөгөө өгөв?
-Багш “Миний охин сайн байна. Санаа зовох юмгүй, өөрийнхөөрөө барилд” гэж хэлсэн.
Сэтгэгдэл ( 4 )
Энэ жинд манай хэдэн сайн охидууд байгаа. Хэн нь ч магадгүй. Өрсөлдөөнтэй жин шүү...
muu baina,alt abchihaj chadahgyi!!!!hyn abaad bolj baihad chinii l tebcheer yhaanaas saltgaalna,ene bol Mongol emegtein haramsal,eersdee hicheene gej yarih yum!!!hicheeh chagtaa chadaagyi hoino ni yarihaa boli??.....minii helj egyylej baigaa hatyych ireedyid chini heregtei!byeen byy emgeel?zaabal altiin telee dahiade sine zamaar hychee yz!!!!!
Сайн байсан шүү хэвтээ барилдаандаа анхаармаар байсан крэстний бариц авчаад эргүүлж чадахгүй байлаа баруун хөлөө дээгүүр нь давуулаад биёээ шидээд эргүүлж сурах хэрэгтэй
Болортуяаг ялж байж л ирэх жилийн ДАШТ,Олимпийн наадамд оролцоно