Гэрэл зургийг Д.Нямбилэг
Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Тэмцээн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
Өнөөдөр эмэгтэй 57, 59, 68, 72 кг-ын жингийн барилдаантай.
Эмэгтэй 57 кг-д Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин) 1/8 финалд Өмнөд Солонгосын Hyungjoo KIM-тэй таарсан. Эхний үед 2:4 ялагдаж явсан ч хоёрдугаар үед 11 оноо авсан. Барилдаан дуусахад 2 минут дутуу байхад далаар нь цэвэр дарлаа. Одоо Мексик, Узбекистаны бөхчүүдийн ялсантай барилдана. Хагас шигшээд олимпын алт, хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга Хелен Марулистай таарах магадлал өндөр.
Сэтгэгдэл ( 1 )
Уухай